Орхонд чихрийн шижингийн үнэгүй үзлэг, сургалт боллоо
Эх гарчигДиабетийн эсрэг эрт арга хэмжээ авъя!
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Орхон аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Чихрийн шижингийн эрт илрүүлэг, зөв хяналтын мэдлэгтэй болно.
- Юу хийх
- Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол шалгуулж, эрсдэлээ үнэлүүлэх.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Орхон аймгийн Эрүүл мэндийн газар болон Эндокринологийн холбоо Дэлхийн диабеттай тэмцэх өдрийг угтан арга хэмжээ зохион байгууллаа.
- Иргэдэд зориулсан сургалт, эмч нарын үзлэг, оношилгоо болон зөвлөгөө өглөө.
- Чихрийн шижингийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтэд анхаарахыг урьж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Дэлхийн диабеттай тэмцэх өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд тэмдэглэгддэг.
- Энэхүү өдрийг 1991 онд Олон улсын чихрийн шижингийн холбоо (IDF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) санаачилсан.
- 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгуулгаас албан ёсны тэмдэглэлт өдөр болгон баталгаажуулсан.
- Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Орхон аймгийн Эндокринологийн холбоо хамтран арга хэмжээ зохион байгуулсан.
- “Чихрийн шижингийн өөрийн хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалт болжээ.
- Олон мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, зөвлөгөөний өдөрлөг зохион байгуулагдсан.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг Дэлхийн диабеттай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг Олон улсын чихрийн шижингийн холбоо (IDF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын санаачилгаар 1991 онд эхлүүлж, 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны тэмдэглэлт өдөр болгон баталгаажуулсан түүхтэй. Энэ өдөр дэлхий нийтээрээ чихрийн шижин өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаардаг.Дэлхийн диабеттай тэмцэх өдрийг угтан Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Орхон аймгийн Эндокринологийн холбоо хамтран чихрийн шижингийн эрт илрүүлэг, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг зохион байгууллаа.Арга хэмжээний хүрээнд чихрийн шижинтэй иргэдэд зориулсан “Чихрийн шижингийн өөрийн хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалт, олон мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, зөвлөгөөний өдөрлөгийг зохион байгуулж, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эмийн зөв хэрэглээ, цусан дахь сахарын хяналт болон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл өглөө.Чихрийн шижин нь эрт илрүүлж, тогтмол хянаж, зөв удирдсанаар хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм.Иймд иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлээ үнэлүүлэн, цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол шалгуулж, эрүүл зөв амьдралын хэв маягийг эрхэмлээрэй.ЭРТ ИЛРҮҮЛЬЕ – ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ – ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ДЭМЖЬЕ!
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.