Өмнөговь Политехник коллежийн суралцагч дэлхийн уралдаанд "Үндэсний шилдэг" боллоо
Эх гарчиг“Дэлхийн ур чадвар шанхай 2026” уралдаанд Өмнөговь политехник коллежийн суралцагчид амжилттай оролцлоо
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Өмнөговь Политехник коллежийн 3 суралцагч "WorldSkills Shanghai 2026" уралдаанд оролцлоо.
- Г.Номин "Гагнуур" төрлөөр 688 оноо авч "Үндэсний шилдэг" медаль хүртэв.
- Уралдаанд дэлхийн 80 гаруй орны 1,400 орчим мэргэжилтэн өрсөлдсөн байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уралдааны нэр: WorldSkills Shanghai 2026
- Оролцогчид: 80 гаруй орны 2,000 гаруй төлөөлөгч, 1,400 орчим өрсөлдөгч
- Мэргэжлийн төрөл: 64
- Монгол Улсын баг: 12 залуу мэргэжилтэн
- Г.Номин: Гагнуур, 688 оноо, "Best of Nation" медаль
- С.Эрхэмбилэг: CNC токарь, 684 оноо
- Ц.Индра: Хэвлэлийн график дизайн, 680 оноо
- Ажиглагч: Өмнөговь Политехник коллежийн 12 багш, удирдах ажилтан
- Уралдааны талбай: 50,000 м²
Пи-ар, үнэлэмж
Эх бичвэрт "Говийн ур чадвар дэлхийд үнэлэгдэж", "Монголын нэрийг дэлхийн тавцанд өргөсөн" гэх мэт сэтгэл хөдлөлөөт, магтаалчилсан PR хэллэг ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 29-нд нийтлэгдсэн
“ДЭЛХИЙН УР ЧАДВАР ШАНХАЙ 2026” УРАЛДААНД ӨМНӨГОВЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“WorldSkills Shanghai 2026” дэлхийн ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн 80 гаруй орны 2,000 гаруй албан ёсны төлөөлөгч, 50 гаруй орны сайд, холбогдох албаны төлөөлөл оролцож, 64 мэргэжлийн төрөлд 1,400 орчим оролцогч ур чадвараараа өрсөлдлөө.
Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн 12 залуу мэргэжилтэн оролцож, 68 орны шилдэг оролцогчидтой мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн гурван суралцагч оролцож, өндөр амжилт үзүүллээ.
🔹 “Гагнуур” мэргэжлийн төрөлд оролцогч Г.Номин 688 оноо,
🔹 “CNC токарь” мэргэжлийн төрөлд оролцогч С.Эрхэмбилэг 684 оноо,
🔹 “Хэвлэлийн график дизайн” мэргэжлийн төрөлд оролцогч Ц.Индра 680 оноо тус тус авчээ.
🏅 “BEST OF NATION” – ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ
Энэ удаагийн “Best of Nation” медалийн эзнээр Монгол Улсыг төлөөлөн “Гагнуур” мэргэжлийн төрөлд оролцсон, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн суралцагч Г.Номин 688 оноогоор шалгарлаа. 🇲🇳👏
Мөн тэмцээнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн багш, удирдах ажилтны 12 хүний бүрэлдэхүүн албан ёсны ажиглагчаар оролцож, суралцагчдаа дэмжин ажиллахын зэрэгцээ дэлхийн хэмжээнд мэргэжлийн ур чадвар, сургалтын шинэ арга технологийн хөгжлийн чиг хандлагатай танилцаж, туршлага судаллаа.
Тэмцээн нь ойролцоогоор 50,000 м² талбайд 12 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж, 300 орчим үзэсгэлэн, туршлагын хэсэг болон 100 гаруй интерактив үйл ажиллагааг багтаасан байна.
Энэ жилийн онцлог нь зочид мэргэжлийн ур чадвар, шинэ технологитой танилцахаас гадна “Try-a-Skill” хэсгүүдэд мэргэжлийн ур чадварыг өөрсдөө туршин үзэх боломж бүрдсэн явдал байлаа.
Дэлхийн тавцанд гарч, улс орнуудын шилдэг оролцогчидтой ур чадвараа сорин өрсөлдөж, үнэтэй туршлага хуримтлуулсан нь Өмнөговь Политехник коллежийн суралцагчид, багш, удирдах ажилтнуудын хувьд томоохон амжилт юм.
🌏🇲🇳 Говийн ур чадвар дэлхийд үнэлэгдэж, Монголын нэрийг дэлхийн тавцанд өргөсөн нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.