Булган аймагт 50 МВт-ын нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем баригдаж байна
Эх гарчиг“Чөлөөлье” санаачилгын хүрээнд Булган аймагт баригдаж буй нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Булган аймгийн иргэд болон эрчим хүчний хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж, хангамжийн найдвартай байдал сайжирна.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Булган аймгийн Орхон суманд 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цагийн батарей хуримтлуурын систем баригдаж байна.
- Эрчим хүчний сайд төслийн бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцлаа.
- Төслийг “Магнус сентурион констракшн” болон “ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO., LTD” түншлэл гүйцэтгэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Байршил: Булган аймаг, Орхон сум
- Төслийн хүчин чадал: 50 МВт-ын нарны цахилгаан станц
- Батарей хуримтлуурын систем: 30 МВт/100 МВт.цаг
- Гүйцэтгэгч: “Магнус сентурион констракшн”–“ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO., LTD” түншлэл
- Холболт: “Булган” дэд станц
Пи-ар, үнэлэмж
Ерөнхий сайдын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг дурдаж, улс төрийн шинжтэй магтаал оруулсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрчим хүчний салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа Булган аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, ИТХ-ын дарга Д.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзан, Орхон суманд баригдаж буй 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цагийн батарей хуримтлуурын системийн бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцаж, мэдээлэл авлаа.
Тус төсөл нь “Булган” дэд станцад холбогдох бөгөөд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем болон холбогдох дэд бүтцийг багтаасан төсөл юм. Төслийн гүйцэтгэгчээр “Магнус сентурион констракшн”–“ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO., LTD” компаниудын түншлэл шалгарч ажлаа эхлүүлээд байна.
Мөн энэ эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, дулаан хангамжийн нөхцөл байдал, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засварын ажлын явц, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэх нь салбарын шинэчлэл, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.