Булганы Бүрэгхангай суманд 5 давхар, 20 айлын орон сууц ашиглалтад орлоо
Эх гарчигБүрэгхангай суманд анхны 5 давхар орон сууц ашиглалтад орлоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Булганы Бүрэгхангай сумын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Шинэ орон сууцанд амьдрах боломж олгох
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Булганы Бүрэгхангай суманд 5 давхар, 20 айлын орон сууц ашиглалтад орлоо.
- Энэ нь аймгийн 16 сумын хувьд анхны удаа байна.
- Иргэд шинэ орон сууцныхаа түлхүүрийг авлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 5 давхар, 20 айлын орон сууц
- Булганы сэргэлт
- үйл ажиллагааны хөтөлбөр
- Булган орон сууц" дэд хөтөлбөр", "Булганы Бүрэгхангай сум", "Нүнжигт өргөө" ХХК, Л.Мөнхтөр захирал
- Өнөөдөр ашиглалтад орлоо
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн
Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөр, “Булган орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд Бүрэгхангай суманд 5 давхар, 20 айлын орон сууц шинээр баригдаж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад орлоо.
Энэ нь Булган аймгийн 16 сумын хувьд анхны 5 давхар орон сууц ашиглалтад орж буй түүхэн үйл явдал бөгөөд сумын иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлсэн онцгой бүтээн байгуулалт болж байна.
Өнөөдөр Бүрэгхангай сумын иргэд шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч, сумандаа орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах шинэ боломжийн эхлэлийг тавилаа.
Орон сууцны барилгын чиглэлээр олон жилийн туршлагатай, Л.Мөнхтөр захиралтай “Нүнжигт өргөө” ХХК нь Булган сумын 5 дугаар багт 5 давхар 10 айлын болон 20 айлын орон сууцыг амжилттай барьж, ашиглалтад оруулсан туршлагадаа тулгуурлан энэхүү бүтээн байгуулалтыг чанартай гүйцэтгэжээ.
Сум орон нутагт иргэдийн ая тухтай амьдрах орчин, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан “Нүнжигт өргөө” ХХК-ийн хамт олон, Бүрэгхангай сумын удирдлага, холбогдох байгууллага, нийт бүтээн байгуулалтад оролцсон ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.
Сумын хөгжил — иргэдийн амьдралын чанараас эхэлнэ.
Бүтээн байгуулалт үргэлжилсээр
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.