Орхон аймаг Киргизийн Жалал-Абад мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эх гарчигБүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Орхон аймагт зочиллоо
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Киргиз Улсын Элчин сайд Орхон аймагт зочилж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хэлэлцлээ.
- Талууд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбарт туршлага солилцохоор санал нэгдэв.
- Эрдэнэт хотод байгуулах "Монгол-Киргизийн найрамдлын төгөл" цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг удахгүй хэлэлцэхээр боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-09-24
- Орхон аймаг болон Киргизийн Жалал-Абад муж 2025 онд хамтын ажиллагаа тогтоосон
- Элчин сайд: Айбек Молдогазиев
- Аймгийн Засаг дарга: Б.Зоригтбаяр
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Албан ёсны уулзалтын протоколын мэдээлэл байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 24-нд нийтлэгдсэн
Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев өнөөдөр Орхон аймагт зочиллоо. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Элчин сайдыг хүлээн авч уулзан, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Орхон аймаг Бүгд Найрамдах Киргиз Улсын Жалал-Абад мужтай 2025 онд хамтын ажиллагаа тогтоосон юм.
Элчин сайд Айбек Молдогазиев бүс нутгийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг салбарт бодитоор хөгжүүлж, харилцан туршлага солилцох боломжтойг онцоллоо.
Тэрбээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн бүс нутгуудын онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хамтарсан маршрут бий болгох боломжийн талаар санал дэвшүүлэв.
Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хамтын ажиллагааны санал, санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, Киргиз Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын туршлагаас суралцах, шинэ техник, технологи, инновацийг орон нутагт нэвтрүүлэх чиглэлээр сонирхож буйгаа илэрхийллээ. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг онцолсон юм.
Манай хоёр улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Киргизийн “Ногоон өв” санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаар болж, “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Эрдэнэт хотод байгуулах талаар өмнө нь санал нэгдсэн билээ. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны нөхөрлөлийн билэг тэмдлэг болсон энэхүү асуудлыг хөндөж ойрын хугацаанд хоёр тал цахим уулзалт хийж, байршил зэргийг хэлэлцэхээр боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.