“Босоо · хөндлөн” | нэг хэлний хоёр бичиг - тасралт ба үргэлжлэл үзэсгэлэнгийн нээлт болно
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Урлаг, соёлын сонирхогчид
- Юу өөрчлөгдөх
- Монгол бичгийн хувьсал, концепцын урлагийн бүтээлүүд үзэх боломжтой болно
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ө.Ирмүүгийн “Босоо · хөндлөн” нэртэй гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн нээгдэнэ.
- Үзэсгэлэн нь монгол бичиг болон кирилл бичгийн харилцан хамаарлыг концепцын урлагаар харуулна.
- 11 дүгээр сарын 6-наас 29-нийг дуустал Бий галерейд үзэх боломжтой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүү
- Үзэсгэлэнгийн нэр: “Босоо · хөндлөн”
- Хугацаа: 2026.11.06-11.29
- Байршил: Бий контемпорари арт галерей
- Аяны нэр: “Монгол бахархал-Соёлын бүтээлч сар”
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
✨“МОНГОЛ БАХАРХАЛ-СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “БОСОО · ХӨНДЛӨН” үзэсгэлэн нь уламжлалт монгол бичиг, орчин цагийн кирилл бичгийн харилцан хамаарал, хэлний хувьсал, үгийн утгын өөрчлөлт, үндэсний соёлын ой санамж, бичгийн уламжлалын залгамж чанарыг орчин үеийн концепцын урлагийн хүрээнд эргэцүүлэн судалж буйгаараа онцлог юм.
Өнөө цагт үгийн утга гажих, уламжлалт нэр томьёо мартагдах, хэлний найруулга, бичгийн хэрэглээ өөрчлөгдөх зэрэг асуудал анхаарал татаж байна. Үзэсгэлэн эдгээр асуудлыг шүүмжлэхээс илүүтэйгээр уран зураг, холимог техникийн бүтээлүүдээр дамжуулан үзэгчдэд асуулт тавьж, өөрийн байр суурийг эргэцүүлэх боломж олгохыг зорьжээ.
⏳Хугацаа: 2026.11.06-11.29
🗺Хаана: Бий контемпорари арт галерей
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.