Боловсролын сайд аймаг, дүүргийн төлөөлөгчидтэй сургуулийн нөхцөл байдлыг хэлэлцлээ
Эх гарчигБоловсролын сайд Л.Энх-амгалан 21 аймаг, 9 дүүргийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж, бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Орон нутгийн сурагчид, багш нар
- Юу өөрчлөгдөх
- Сургуулийн халаалт, ариун цэврийн байгууламж сайжрах, багш нарын хүний нөөц бүрдэх боломжтой.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Боловсролын сайд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчидтэй уулзаж, бодлогын хэрэгжилтийг хэлэлцлээ.
- Орон нутгийн сургуулийн халаалт, ариун цэврийн байгууламж, багш нарын хүний нөөцийг сайжруулах асуудлыг хөндөж байна.
- PISA-ийн үнэлгээ болон хичээлийн хоцрогдлыг арилгах судалгааны үр дүнг бодлогод тусгах төлөвлөгөөтэй.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 21 аймаг, 9 дүүргийн боловсролын төлөөлөлтэй уулзсан
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Говь-Алтай аймаг багш нарыг цахимаар бүртгэж хүний нөөцөө сайжруулсан
- PISA олон улсын үнэлгээний үр дүнд тулгуурлан сургуулиудын гүйцэтгэлийг сайжруулах
- Боловсролын судалгааны хүрээлэн хичээлийн хоцрогдлыг нөхөх арга замын судалгаа хийж байгаа
Пи-ар, үнэлэмж
Төрийн албан хэлийг илэрхийлсэн 'эрчимжүүлэх', 'чадавхжуулах', 'бэхжүүлэх' гэх мэт стандарт хэллэгүүд ашиглагдсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 9-нд нийтлэгдсэн
Боловсролын бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн хүний нөөцийг чадавхжуулах уулзалт боллоо.
Уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцож, орон нутагт хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний явц, үр дүн болон тулгамдаж буй асуудлын талаар танилцлаа.
Хөдөө, орон нутагт нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламж нэвтрүүлэх ажлын явц, төрөлжсөн ахлах сургууль байгуулах төлөвлөгөө, боломж зэрэг боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний тайлан, мэдээллийг аймаг, дүүрэг бүрээр сонсож байна.
Тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн зэрэгцээ аймаг, дүүргүүд бие биеийнхээ туршлагаас суралцаж, үр дүнтэй арга туршлагыг нэвтрүүлэх боломжууд байна.
Говь-Алтай аймгийн жишээн дээр сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг орон нутгийн онцлог, суралцагчдын тоо, хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх, сурах бичгийн хүртээмжийг хангах, орон нутагт ажиллах багш нарын хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай асуудлуудыг хөндлөө.
Тус аймаг орон нутагт ажиллах сонирхолтой багш нарыг цахимаар бүртгэж, хүний нөөцөө сайжруулсан байна.
Мөн PISA олон улсын үнэлгээний үр дүнд тулгуурлан суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, сургуулиудын гүйцэтгэлийн ялгааг бууруулах, үр дүнтэй арга туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн багшлах арга зүйг хөгжүүлэх, хичээлийн хоцрогдол, хичээл завсардалт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалтын чанарыг сайжруулах чухал нөхцөл юм.
Боловсролын судалгааны хүрээлэнд хичээлийн хоцрогдлыг нөхөх арга замын талаар судалгаа хийж байгаа бөгөөд цаашид судалгааны үр дүнд тулгуурлан бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулж, бодит үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарна.
Боловсролын бодлогын хэрэгжилтийг сургууль, цэцэрлэгийн бодит нөхцөл байдал, хүүхэд бүрийн суралцах боломж, сурлагын амжилтаар үнэлж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, орон нутгийн боловсролын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.