Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаа эхлүүлэхээр уулзлаа
Эх гарчигБНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Налайх дүүргийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Аялал жуулчлал, бизнесийн харилцаа, хөрөнгө оруулалт өргөжих боломж бий болно
- Хэзээнээс
- 2026 оны наймдугаар сарын 6-наас
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва уулзлаа.
- Тэд хамтын ажиллагааг ухаалаг хот, залуучуудын боловсрол, соёлын солилцоо, аялал жуулчлал, бизнесийн харилцаа, хөрөнгө оруулалт зэрэг чиглэлээр өргөжүүлэх талаар санал солилцов.
- 2026 оны наймдугаар сарын 6-нд хоёр хотын хамтын ажиллагааны санал хүргүүлсэн.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-09-23
- 2026-08-06
- Б.Пүрэвдагва
- Д.Наянбаяр
- Чо Сон Мүн
- Налайх дүүрэг
- БНСУ-ын Хвасон хот
- Samsung
- Hyundai
- Kia
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр нар БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн зэрэг төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Манай есөн дүүргээс аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжтой юм.
Улаанбаатар хотын зүгээс Хвасон хоттой харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг хүргүүлсэн. Хоёр хот ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцооны хүрээнд, мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой юм. Түүнчлэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцан солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байна” гэв.
Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн “Манай Хвасон хотод “Samsung Electronics Co., Ltd”-ийн үндсэн үйлдвэр байдаг. Мөн “Hyundai”, “Kia” автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл төвлөрсөн хот гэдгээрээ онцлогтой. Маш олон чиглэлийн ЖДҮ-ийг Монголын ЖДҮ-үүдтэйтэй холбох, хамтран ажиллах, хөрөнгө оруулах чиглэлээр хамтрах боломжтой юм” гэлээ.
Мөн Улаанбаатар хот, Налайх дүүрэг болон Хвасон хотын хамтын ажиллагааг шат дараатай өргөжүүлж, ухаалаг хот, залуучуудын боловсрол, соёлын солилцоо, аялал жуулчлал, бизнесийн харилцаа, хөрөнгө оруулалт зэрэг чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг судлахаар санал нэгдлээ.
Ийнхүү Налайх дүүрэг нь БНСУ-ын Хвасон хоттой харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан туршлага солилцох, бизнесийн түншлэл бий болгох, хөрөнгө оруулалт татах замаар дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.