БНСУ-ын бизнесменүүд алт боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой
Эх гарчигБНСУ-ын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү БНСУ-ын TLB Co., Ltd компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
- Уулзалтаар алт цэвэршүүлэх, боловсруулах болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцов.
- Хөшигийн хөндийн нисэх буудлын ойролцоо үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаа эрхлэх чөлөөт бүсийн эрх зүйн орчныг хэлэлцэв.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү
- БНСУ-ын “TLB Co., Ltd” компанийн Ерөнхийлөгч Бэк Сон Хён
- Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын ойролцоо үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаа
- Алт цэвэршүүлэх, боловсруулах болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэл
- Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Солонгос Улсын “TLB Co., Ltd” компанийн Ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бэк Сон Хён тэргүүтэй хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны шинэчлэл, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцууллаа. Мөн Монгол Улс, БНСУ-ын хооронд хэлэлцэж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын худалдааг өргөжүүлэх, Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлов.
БНСУ-ын хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөд тулгуурлан алт цэвэршүүлэх, боловсруулах болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглах өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн байршил, дэд бүтэц, тээвэр, логистикийн нөхцөлийг судалж байгаагаа танилцуулав.
Энэ хүрээнд талууд Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын ойролцоо үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаа эрхлэх боломж, чөлөөт бүсийн эрх зүйн орчин болон хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хөрөнгө оруулагчдын санаачилгыг сайшааж, төслийн судалгаа, төлөвлөлтийн явцад шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.