БНХАУ-ын консул Дундговьд 50 хүүхдэд тэтгэлэг өглөө
Эх гарчигБНХАУ-аас замын-үүдэд суугаа ерөнхий консул кэ юушэн тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт ажиллаж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дундговь аймгийн 50 шилдэг хүүхэд, жижиг дунд үйлдвэрлэгчид
- Юу өөрчлөгдөх
- 50 хүүхэд тэтгэлэг хүлээн авч, үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээл рүү экспортлох боломжийн талаар мэдээлэл авлаа.
- Хэзээнээс
- 2026 оны 10-р сарын 18-20-нд
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- БНХАУ-ын Замын-Үүдийн ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10-р сарын 18-20-нд Дундговь аймагт ажиллаж байна.
- Тэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
- Мөн консул 50 шилдэг хүүхдэд тэтгэлэг гардуулж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Айлчлалын хугацаа: 2026 оны 10-р сарын 18-20-нд
- Уулзалт оролцогчид: БНХАУ-ын Замын-Үүдийн ерөнхий консул Кэ Юушэн, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун
- Хамтын ажиллагааны чиглэлүүд: Эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд
- Тэтгэлэг: 50 шилдэг хүүхдэд гардууллаа
- Тэтгэлгийн зорилго: Хүүхэд, залуусын сурах хүсэл эрмэлзэл, сурлагын амжилтыг дэмжих
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун холбогдох албаныхны хамт БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, жижиг, дунд үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн өнгөрсөн онд Дундговь аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдэд хүрсэн үр дүнд баяр хүргээд, цаашид Ерөнхий консулын газраас аймгийн засаг захиргаа, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Айлчлалын үеэр Ерөнхий консул Дундговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутагт ажлын байр бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг онцолсон юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулалт татах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, БНХАУ-ын зах зээлийн боломжийг ашиглан бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлд анхаарахыг хүсэв.
Түүнчлэн БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймгийн 50 шилдэг хүүхдэд тэтгэлэг гардууллаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий консулын газраас урт хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд, залуусын сурах хүсэл эрмэлзэл, сурлагын амжилтыг дэмжих зорилготой юм.
Мөн Ерөнхий консул Кэ Юушэн малчин өрхөөр зочилж, малчдын ажил, амьдралын нөхцөл байдалтай танилцах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.