Баянхонгор сумын тоглоомын газруудад хүүхдийн эрхийг хамгаалах журмыг танилцууллаа
Эх гарчигБаянхонгор суманд биллиард, цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Цахим тоглоом, биллиардын газрын эрхлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Хүүхэд, өсвөр үеийнхний аюулгүй байдлыг хангах журам, хуулийг дагаж мөрдөх шаардлагатай.
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Баянхонгор сумын биллиард, цахим тоглоомын газруудын эрхлэгчидтэй уулзалт хийв.
- Хүүхдийг хамгаалах болон хууль тогтоомжийн талаар танилцуулга хийж, зөвлөмж өгсөн.
- Хүүхэд, өсвөр үеийнхний аюулгүй байдлыг хангах үүрэгт анхаарууллаа.
Нэр томьёо
Журам
Тодорхой ажлыг хэрхэн хийхийг алхам алхмаар заасан дүрэм; ихэвчлэн тогтоол, тушаалын хавсралтаар батлагддаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-10-21
- Баянхонгор сум
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2026.03.31-ний А/59, А/15, А/74 дугаар хамтарсан тушаал
- Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам
- Хүүхэд хамгааллын тухай хууль
- Хүүхдийн эрхийн тухай хууль
Пи-ар, үнэлэмж
Төгсгөл хэсэгт "үнэтэй хувь нэмэр оруулан... итгэлтэй байна" гэх мэт албан ёсны хэв маягтай, сэтгэл хөдлөлийн найруулга ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын холбогдох бүрэлдэхүүн Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулж буй биллиард тоглоомын газар, цахим тоглоомын газрын эрхлэгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар,Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2026 оны 3 дугаар сарын 31-ний А/59, А/15, А/ 74 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ын танилцуулга хийж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Мөн цахим тоглоомын болон биллиардын газруудын “Өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал”-ын талаар хүүхэд хамгаалал мэргэжлийн байгууллагууд зөвлөмж өгөв.
Цахим тоглоомын газар болон биллиардын газруудаар хүүхэд, өсвөр үеийнхэн ихээхэн үйлчлүүлдэг болсон бөгөөд Хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүлээсэн үүрэг юм.
Хонгор нутгийн ирээдүй хойч үеийнхээ эрүүл, аюулгүй орчинд өсөж торних үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.