Баянхонгор аймаг Беларусийн Гомель мужтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Эх гарчигБаянхонгор: бүгд найрамдах Беларусь улсын гомель мужтай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Баянхонгор аймаг болон Беларусийн Гомель муж хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
- Талууд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
- Энэхүү гэрээ нь орон нутаг хоорондын бизнес, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх зорилготой юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-26
- Баянхонгор аймгийн Засаг дарга: Эрдэнээгийн Энхбат
- Гомель мужийн Гүйцэтгэх хорооны дарга: Иван Крупко
- Хамтын ажиллагааны салбарууд: аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчин
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн хэлэлцээрийн баримтыг дурдсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНБУ-д хийж буй Төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд хэлэлцээр хийж, хамтран ажиллах гэрээг үзэглэв.
“Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Баянхонгор аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель муж хоорондын хэлэлцээр”-т Баянхонгор аймгийн Засаг дарга Эрдэнээгийн Энхбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель мужийн Гүйцэтгэх хорооны дарга Иван Крупко нар гарын үсэг зурав.
Хэлэлцээрийн хүрээнд талууд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, хамтарсан үйлдвэр, үзэсгэлэн яармаг, хөрөнгө оруулалтын төслийн мэдээлэл солилцох юм.
Энэхүү хэлэлцээр нь орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.