Баянгол дүүрэгт 51 төслийн гүйцэтгэлийг хэлэлцэж, зөвшөөрөлгүй худалдааг цэгцэлнэ
Эх гарчигБаянгол дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баянгол дүүргийн зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх шаардлага тавьж, зөвшөөрөлгүй ТҮЦ болон явуулын цэгүүдийг нүүлгэнэ.
- Юу хийх
- Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх мэдэгдлийн дагуу нүүх шаардлагатай.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Баянгол дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын 51 төслийн явцыг хэлэлцлээ.
- Дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн 306 зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгч болон ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
- Намрын мод тарилт, томуугийн дархлаажуулалт болон суралцахуйн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 51 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна
- 18 төсөл он дамжин хэрэгжиж, 33 төсөл шинээр хэрэгжиж байна
- 34 төсөл 80-100 хувийн гүйцэтгэлтэй байна
- 8 төсөл 50-80 хувийн гүйцэтгэлтэй байна
- 9 төсөл 50 хувиас доош гүйцэтгэлтэй байна
- Дүүрэгт 306 зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгч бүртгэгдсэн
- 10-р хороонд зөвшөөрөлгүй байршуулсан 11 ТҮЦ-ээс 3-ыг нүүлгэсэн
- 10-р хороонд зөвшөөрөлгүй 14 явуулын цэгээс 3-ыг нүүлгэсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 25-нд нийтлэгдсэн
Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа. Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр болсон Шуурхай зөвлөгөөнөөс нийт 13 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 81 хувь байна. Тухайлбал, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, удааширч байгаа ажлын шалтгаан нөхцөлийг тодруулж, танилцуулах үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл 2026 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 51 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд 18 нь он дамжин, 33 нь шинээр байна.
Үүнээс 34 төсөл, арга хэмжээ нь 80–100 хувийн,
8 төсөл, арга хэмжээ нь 50–80 хувийн,
9 төсөл, арга хэмжээ нь 50 хувиас доош гүйцэтгэлтэй байна.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь ил задгай худалдааг цэгцлэх, ТҮЦ-үүдийг нүүлгэж дуусгах үүрэг даалгавар өгсөн. ХХҮХ-ийн хийсэн судалгаагаар дүүргийн хэмжээнд нийт 306 зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгч бүртгэгдсэн. Үүнээс 154 нь тогтмол, 152 нь түр үйл ажиллагаа явуулдаг. Иймд дүүргийн 14, 15-р хороо буюу 3, 4-р хорооллын гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх мэдэгдэл өгсөн байна. Мөн 10-р хороонд зөвшөөрөлгүй байршуулсан 11 ТҮЦ-ээс 3-ыг нь, зөвшөөрөлгүй 14 явуулын түргэн хоол болон зайрмагийн цэгээс 3-ыг нүүлгэсэн нүүлгэсэн бөгөөд үлдсэнийг нь нүүлгэх ажлыг зохин байгуулж байна. Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр цаг үеийн буюу намрын мод тарилтын төлөвлөгөө, томуугийн эсрэг дархлаажуулалт, “Ухаалаг суралцагч хот Баянгол” Насан туршийн суралцахуйн төвийн мэдээллийг сонсож үүрэг даалгавар өглөө.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.