Баянгол дүүрэгт 500 айл өрхийг дулаалж эхэллээ
Эх гарчигБаянгол дүүргийн гэр хорооллын 872 өрхийг өнгөрсөн онд "ЧИП" төслийн хүрээнд дулаалж байсан бол энэ жил 500 айлыг нэмж дулаалах ажил эхэллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баянгол дүүргийн сонгогдсон 500 айл өрх
- Юу өөрчлөгдөх
- Түлшний зарцуулалт 40 хувь буурах, тав тухтай орчинд амьдрах
- Юу хийх
- Гэрээ байгуулж 18 хувийн төлбөрөө төлөх
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Баянгол дүүрэгт 9, 10, 21, 22, 23-р хорооны 500 айл өрхийг “Дулаалга” төслөөр дулаалж эхэллээ.
- Шалгуур үзүүлэлт: газар чөлөөлөлтгүй, тогтвортой суурьшилт, олон гэр бүл эсвэл ахмад настан.
- Иргэд 82 хувийг төсвөөс, 18 хувийг өөрсдөө төлнө, түлшний зарцуулалт 40 хувь буурна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 82%
- 18%
- 40%
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 500 өрх (төлөвлөсөн)
- Хороо: 9, 10, 21, 22, 23
- Эхний ээлж: 30 өрх/хороо (150 нийт)
- Төсөв: 82% дүүргийн, 18% иргэд
- Өнгөрсөн он: 872 өрх дуулаад байна
- Хэмнэлт: 40% түлш
- Дараагийн ажил: 9-р сарын 24-25
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9, 10, 21, 22, 23-р хорооны нийт 500 өрхийг “Дулаалга” төсөлд хамруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ эхний ээлжинд хороо болгоноос тодорхой шалгуур хангасан 30, нийт 150 өрхийг сонгон дулаалахаар бөгөөд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ХСТНААХ-ийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн “EASY CHIP” төслийн багийнхан болон хамтран хэрэгжүүлэгч нартай 9, 21-р хорооноос энэ төсөлд хамрагдахаар сонгогдсон айл өрхийн төлөөлөлтэй уулзаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “EASY CHIP” төслийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө.
Дүүрэг орон нутгийн зүгээс “Дулаалга” төсөлд хамрагдах айл өрхийг сонгохдоо,
Оршин суугаа газар нь газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд ороогүй байх,
Тухайн хорооны үндсэн оршин суугч байх ба цаашид тогтвор суурьшилтай амьдрах,
Ам бүлийн тоо олон эсвэл ахмад настан байх зэрэг тодорхой шалгуурыг тавьсан.
Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гэрийн дулаалгын 82 хувийг дүүргийн төсвөөс, үлдсэн 18 хувийг иргэд өөрсдөө гаргахаар гэрээндээ тусгасан юм.
Ингэснээр иргэд гэрээгээ байгуулах үедээ 18 хувийн төлбөрөө шууд төлснөөр гэрээ дулаалж, тав тухтай орчинд амьдрах боломж бүрдэх нь.
Түүнчлэн өнгөрсөн онд нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын “Хүүхдийн сан” хамтран дүүргийн 11, 16, 23-р хорооны нийт 872 өрхийг “EASY CHIP” багц төслийн хүрээнд дулаалж, хийн зууханд холбосон. Судалгаагаар айл өрхүүд гэр, байшингаа дулааснаар түлшний хэрэглээ 40 хүртэл хувь багасснаар эдийн засгийн хувьд хэмнэлт үүссэн төдийгүй эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн гэсэн юм.
Баянгол дүүргийн ХСТНААХ-ийн дарга мэргэжилтнүүд “Чип” төслийн багийнхантай энэ сарын 24, 25-ны өдөр дүүргийн 10, 22, 23-р хороонд ажиллана.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.