АТГ-ын зөвлөл Гаалийн ерөнхий газрын авлигаас сэргийлэх ажлыг шалгалаа
Эх гарчигАвлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Олон нийтийн зөвлөл Гаалийн ерөнхий газарт зочилж, авлигаас сэргийлэх ажлыг шалгалаа.
- Гаалийн хяналтын цахимжилт болон эрсдэлд суурилсан арга барил нэвтэрч байгааг тэмдэглэв.
- Цаашид хамтран ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнг бодитой үнэлэхээр тохиролцлоо.
Нэр томьёо
АТГ
Авлигатай тэмцэх газар: авлигын гэмт хэргийг шалгаж, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 12-ны өдөр уулзалт болсон
- Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл
- Гаалийн ерөнхий газар
Пи-ар, үнэлэмж
Уулзалтын үр дүнг 'ахиц гарч байгаа', 'нээлттэй, үр дүнтэй' гэх мэт эерэг тодотголцоор дүгнэсэн пи-ар шинжтэй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл энэ сарын 12-ны өдөр гаалийн байгууллагад ирж ажиллан, гаалийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.▪️Гаалийн байгууллагын удирдлагууд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч байгууллагын үйл ажиллагааны цахимжилт, эрсдэлд суурилсан гаалийн хяналт, дотоод хяналт, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа түүний үр дүнг танилцуулж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв. ▪️Уулзалтын үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүд гаалийн байгууллагын үйл ажиллагаанд цахимжилт эрчимжиж, эрсдэлд суурилсан хяналтын арга барил нэвтэрч, хяналт, хариуцлагын чиглэлээр ахиц гарч байгааг онцлон тэмдэглэлээ. ▪️Цаашид талууд гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүрсэн үр дүнг бодитой үнэлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв. ▪️Гаалийн ерөнхий газрын зүгээс Олон нийтийн зөвлөлтэй нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллаж, уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.