Спортын салбарын албан хаагчдад авлигын эсрэг сургалт явлаа
Эх гарчигАвлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулагдлаа.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Биеийн тамир, спортын салбарын албан хаагчдад авлигын эсрэг сургалт явлаа.
- хамтран 10-р сарын 8, 9-ний өдрүүдэд цахим болон танхимаар зааварласан байна.
- Төв болон орон нутгийн нийт 31 нэгжийн төлөөлөгчид хамрагджээ.
Нэр томьёо
АТГ
Авлигатай тэмцэх газар: авлигын гэмт хэргийг шалгаж, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 8, 9
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр
- НҮБ-ын Авлигын эсрэг конвенц
- Авлигын эсрэг хууль
- Биеийн тамир, спортын улсын хороо
- Авлигатай тэмцэх газар
- 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир, спортын байгууллагууд
Пи-ар, үнэлэмж
Сургалтын үр дүнг 'хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүллээ' гэх мэт хэмжигдэхгүй, пи-ар хэллэгээр дүгнэсэн байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 12-нд нийтлэгдсэн
Биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга, ил тод ажиллах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газартай хамтран аравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд цахим болон танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Авлигын эсрэг хууль, мэдээллийн ил тод байдал, нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль тогтоомж, авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн агуулгыг хүргэлээ.
Сургалтад Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, 21 аймаг, есөн дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагдав.
Үр дүн:
Биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.
Төв, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллагын албан хаагчдыг хамруулснаар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг салбарын хэмжээнд хүргэх боломж бүрдлээ.
Төрийн албан хаагчдын хууль тогтоомжийг мөрдөх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга, ил тод байдлыг эрхэмлэн ажиллах хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.