Баянхонгор аймаг 1941-2000 оны түүхэн гэрэл зураг цуглуулж байна
Эх гарчиг“Алгасаж болохгүй түүх” аянд нэгдэцгээе!
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баянхонгор аймгийн иргэд, байгууллагууд
- Юу өөрчлөгдөх
- Хуучин гэрэл зургаа архивын санд хувилуулан өгөх боломжтой.
- Юу хийх
- Төрийн архивын хэлтэстэй холбогдож гэрэл зургаа шилжүүлэх
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтэс 1941-2000 оны түүхэн гэрэл зураг цуглуулах аян эхлүүллээ.
- Иргэд болон байгууллагууд орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалттай холбоотой гэрэл зургаа архивын санд шилжүүлэх боломжтой.
- Энэхүү аян нь түүхэн баримтыг хадгалж, хойч үедээ өвлүүлэх зорилготой юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтэс нь "Алгасаж болохгүй түүх" аяныг зохион байгуулж байна
- Цуглуулж буй гэрэл зургийн хамрах хүрээ: 1941–2000 он
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Төрийн байгууллагын соёлын өвийг хадгалах уриалга байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
“Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй.” Түүх бол бидний өнгөрсөн, өнөөдрийн үнэ цэнэ, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв билээ.
Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсээс аймаг, орон нутгийн байгууллага, хамт олон, иргэдийн түүхэнд холбогдох гэрэл зургийг цуглуулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “АЛГАСАЖ БОЛОХГҮЙ ТҮҮХ” аяныг өрнүүлж байна.
Та бүхнийг 1941–2000 онд хамаарах дараах түүхэн гэрэл зургуудаа хуваалцахыг уриалж байна.
📸 Байгууллага, хамт олны түүхэн замнал, бүтээн байгуулалт
📸 Хамт олны дурсгалт мөч, тэмдэглэлт үйл явдал
📸 Аймаг, сум, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт
📸 Түүхэнд холбогдох бусад гэрэл зураг, дүрс баримт
Таны хуваалцсан нэгэн гэрэл зураг мартагдах түүхийг мөнхөлж, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв болж чадна.
Иймд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, ахмад буурлууд, иргэн бүрийг энэхүү аянд идэвх санаачилгатай, үлгэр жишээ оролцож, өөрсдийн түүхэн гэрэл зургийг хувилуулан Төрийн архивын сан хөмрөгт шилжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг УРИАЛЖ БАЙНА!
ТҮҮХЭЭ ХАМГААЛЪЯ. ДУРСАМЖАА МӨНХӨЛЬЕ. ӨВ СОЁЛОО ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ.
🏛 Зохион байгуулагч: Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтэс
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.