Баян-Өлгий аймгаар 600 гаруй ахмад настан баярын арга хэмжээнд цугларлаа
Эх гарчигАхмад настнууддаа хүндэтгэл үзүүлэв
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Баян-Өлгий аймгаар ахмад настнуудын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
- 600 гаруй ахмад настан оролцож, зарим нь төрийн одон медаль хүлээн авсан.
- Энэхүү арга хэмжээг Олон улсын ахмадын өдрийн хүрээнд зохион байгуулжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Ахмадын хороо арга хэмжээ зохион байгуулсан
- 600 гаруй ахмад настан оролцсон
- Зарим ахмад настнад төрийн одон, медаль гардуулсан
- НҮБ 1990 онд 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгосон
- Монгол Улс 1992 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн
Пи-ар, үнэлэмж
Эх текстэд 'хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт' гэх мэт албан ёсны пи-ар хэллэг, хэтрүүлсэн магтаал ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 2-нд нийтлэгдсэн
Улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Ахмадын хороо хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн Ахмадын хорооны дарга Х.Бейбитхан нар оролцож, өнөөгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Арга хэмжээний үеэр улс, орон нутгийнхаа хөгжилд олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ахмад настанд төрийн одон, медаль гардуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ахмад настнуудын төлөөлөл болсон 600 гаруй ахмад буурал оролцож, баярын өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэв.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1990 онд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.