Булган аймаг ахмадын баярыг тэмдэглэж, 90 жилийн ойн төлөвлөгөөгөө танилцууллаа
Эх гарчигАхмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Булган аймгийн удирдлагууд Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
- Арга хэмжээний үеэр ахмадуудад төрийн дээд одон, медаль гардуулж, аймгийн 90 жилийн ойн ажлын төлөвлөгөөг танилцуулав.
- Аймгийн зүгээс ахмад үеийнхний туршлагыг орон нутгийн хөгжилд тусгахаа илэрхийллээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-06
- Байгууллага: Булган аймгийн Засаг даргын тамгын газар
- Булган аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг угтан '90 бүтээлч ажил' төлөвлөгөөг танилцуулсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Энэ нь төрийн байгууллагын ёслолын арга хэмжээний мэдээлэл юм.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Булган нутгийнхаа ахмад буурлуудын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр нутаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу халуун насаа хөдөлмөр бүтээлд зориулсан ахмад буурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулан хүндэтгэл үзүүлэв.
Мөн аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан хэрэгжүүлэх “90 бүтээлч ажил”-ын төлөвлөгөөг танилцуулж, ахмад үеийнхний санал, оролцоо, туршлагыг орон нутгийн хөгжлийн ажилд тусган ажиллахын чухлыг онцоллоо.
Өнөөдрийн Булган нутгийн хөгжил дэвшлийн үндэс суурийг тавьж, үр хойчдоо үнэтэй өв, арвин туршлагаа үлдээсэн ахмад буурлууддаа хүндэтгэл илэрхийлье.
Ахмад үеийнхнийхээ хөдөлмөр, амьдралын арвин туршлага, үнэтэй сургаалыг хүндэтгэн өвлөж, үеэс үед уламжлуулах нь бидний эрхэм үүрэг билээ.
Булган нутгийнхаа нийт ахмад буурлууд та бүхэнд Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.