Ахлах ангийн сурагчдад хүний эрхийг заах шинэ гарын авлага туршиж байна
Эх гарчигАхлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан ахлах ангийн сурагчдад хүний эрхийг заах зорилготой “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг турших 30 багшийг хүлээн авлаа.
- Энэ гарын авлагыг нийгмийн ухааны хичээлээр бус бусад хичээлүүдтэй уялдуулан ахлах ангийн сурагчдад заахыг зөвлөж байна.
- Мөн сургуульд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, “Нэг аяга сүү” хөтөлбөр хэрэгжиж байгааг онцоллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлага
- Аймаг, нийслэлийн 6 сургуулийн 30 багш
- Ахлах ангийн сурагчдад зориулсан
- Үндсэн хуульд заасан хүний 18 эрх
- “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлого
- ЭНХАУС (Эрүүл, Ногоон, Хүртээмжтэй, Аюулгүй, Ухаалаг Сургууль) шинэчлэл
- “Нэг аяга сүү”, “Амин ус” хөтөлбөр
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршигч багш нарыг хүлээн авч уулзлаа. Аймаг, нийслэлийн зургаан сургуулийн 30 багш ахлах ангийн сурагчдад зориулсан “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршихаар Улаанбаатар хотноо сургалтад хамрагдаж байгаа юм.Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш нартай уулзах үеэрээ “Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, мэдрэмжүүдийг сургуулийн ахлах ангиас нь эхэлж, хүүхдүүддээ зааж, төлөвшүүлэх ёстой. XXI зууны иргэдэд академик мэдлэг биш асуудлыг тунгаадаг, шүүдэг, эргэцүүлдэг чадвар амин чухал байна.Үндсэн хуульд заасан хүний 18 эрхийг мэдэрч, ойлгож, энэ хэрээрээ хүмүүжиж, төлөвшин хариуцлагатай иргэд болдог. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлнэ. Сурагчдад хүний эрхийн талаарх ойлголтыг лекцээр бус хэлэлцүүлэг, баримт, шинжилгээ, нотолгоонд үндэслэн хийвэл хүүхдийн тунгаан бодох, бусдыг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хичээлийн явцад хүүхдээ ажиглаж, бүтээлч, судлаач багш байхыг хүсэж байна” гэлээ.Боловсролын яамнаас “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлогыг хүрээнд эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль-/ ЭНХАУС/-ийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд энэ хичээлийн жил сургууль, цэцэрлэгт суурилсан Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, сургууль дээр өдөр бүр “Нэг аяга сүү”, “Амин ус” хөтөлбөр хэрэгжиж байна.Түүнчлэн хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг хааж, ариун цэврийн байгууламжтай болгосон. Энэ бүхэн эрүүл сургууль буюу хүний, хүүхдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл орчинд сурч, боловсрох эрхийг олгож байгааг сайд Л.Энх-Амгалан уулзалын үеэр онцоллоо.“Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршигч багш нар тус сургалтаар ахлах ангийн сурагчдад хүний эрх, үүргийн талаар мэдлэг, ойлголтыг зөвхөн нийгмийн ухааны хичээлээр бус бусад хичээлүүдтэй уялдуулан зааж, сургах талаар санал солилцож, мэдлэгээ хуваалцсан байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.