Сүхбаатар дүүргийн төсөв 797.8 тэрбум төгрөг, 612.8 тэрбумыг нийслэлд өглөө
Эх гарчиг“Ажил олгогчдын өдөр – 2026” арга хэмжээнд 200 гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцлоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сүхбаатар дүүргийн иргэд, аж ахуйн нэгж
- Юу өөрчлөгдөх
- Сэлбэ арена, эмнэлэг, цэцэрлэг, сургууль байгуулагдаж, татварын хөнгөлөлт олгох болно
- Хэзээнээс
- 2026 оны төсвөөс
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Ажил олгогчдын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
- Дүүргийн 2026 оны төсөв 797.8 тэрбум төгрөг бөгөөд 612.8 тэрбумыг нийслэлд төвлөрүүлнэ.
- Сэлбэ арена, эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг бүтээн байгуулалтад дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт зарцуулж байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 797.8 тэрбум
- 612.8 тэрбум
- 13 мянга 700 гаруй
- 140 мянга
- 200
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 13,700+ аж ахуй нэгж
- 2026 оны төсөв 797.8 тэрбум төгрөг
- 612.8 тэрбумыг нийслэлд төвлөрүүлнэ (72%)
- Сэлбэ арена спорт цогцолбор
- Сэлбэ нэгдсэн эмнэлэг (200 ортой)
- 248-р цэцэрлэг (240 хүүхдийн ортой)
- 159-р сургууль (720 суудалтай)
- Теле камерын дэд төв
Пи-ар, үнэлэмж
“Та бүхний мөнгийг оновчтой, үр дүнтэй тохижилт, бүтээн байгуулалтад зориулж байгаа гэдгийг та бүхэнд бодитоор харуулахыг зорилоо” гэсэн үг. “Ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг” гэсэн үг.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр “Ажил олгогчдын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Дүүргийн 2025 оны жилийн эцсийн статистик тоогоор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 13 мянга 700 гаруй аж ахуй нэгж байна. Эдгээр аж ахуй нэгж, байгууллагын төлсөн татварын орлогоор бид дүүргийнхээ 140 гаруй мянган иргэний ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг. Дүүргийн 2026 оны нийт төсөв 797.8 тэрбум. Үүнийхээ 612,8 тэрбумыг нийслэлд төвлөрүүлнэ. Тодруулж хэлбэл, нийт төсвийнхөө 72 хувийг Улаанбаатар хотын төсөвт өгдөг гэсэн үг. Үлдсэн мөнгөө урсгал зардал, хөрөнгө оруулалтдаа зориулна. Өнөөдөр бидний ажил олгогчдынхоо төлөөллийг урин уулзалт хийж байгаа энэ Сэлбэ арена спорт цогцолбор бол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бүтээн байгуулалт. Энэ урд талд мөн улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр барьсан 200 ортой Сэлбэ нэгдсэн эмнэлэг, 240 хүүхдийн ортой 248-р цэцэрлэг, 720 хүүхдийн суудалтай 159-р сургууль, нутаг дэвсгэрийг бүхэлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Теле камерын дэд төв гээд бүгд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон ажлууд. Бид төсвийн орлогыг бүрдүүлж буй ажил олгогч та бүхний мөнгийг оновчтой, үр дүнтэй тохижилт, бүтээн байгуулалтад зориулж байгаа гэдгийг та бүхэнд бодитоор харуулахыг зорилоо” гэдгийг тодотгов.
Энэ үеэр дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтсээс ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, нийгмийн даатгалын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Мөн ажлын байр бий болгож буй иргэдийн сайн туршлагыг хуваалцахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.