2027 оны 1-р сараас боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлнэ
Эх гарчигАймгийн засаг даргын орлогч К.Бахытжан боловсролын яамны ажлын хэсгийн ахлагч Л.Ганбатыг хүлээн авч уулзлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ хэрэгжинэ.
- Хэзээнээс
- 2027 оны нэгдүгээр сар
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан Боловсролын яамны ажлын хэсгийн ахлагч Л.Ганбатыг хүлээн авч уулзлаа.
- 2026 оны 10 дугаар сарын 12-наас эхлэн аймгийн боловсролын байгууллагад 5 өдрийн хугацаатай хяналт шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллав.
- 2027 оны нэгдүгээр сараас эхлэн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан А/356 дугаар тушаал
- Баян-Өлгий аймгийн боловсролын яамны ажлын хэсэг
- 2026 оны 10 дугаар сарын 12-наас эхлэн 5 өдрийн хугацаатай хяналт шинжилгээ хийх
- 2027 оны нэгдүгээр сараас эхлэн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 12-нд нийтлэгдсэн
Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмирагийн хамт Боловсролын яамны ажлын хэсгийн ахлагч Л.Ганбатыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Боловсролын сайдын 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаанд зөвлөн туслах, хяналт шинжилгээ хийх ажлын зорилго, чиглэл, зохион байгуулалтын талаар танилцуулж, санал солилцов.
Тус ажлын хүрээнд аймгийн хэмжээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчин нөхцөл, багш, удирдах ажилтны хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох юм.
Боловсролын яамны ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын таван өдрийн хугацаанд аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулна.
Ажлын хэсэг боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулна.
Мөн ажлын үр дүнг Боловсролын сайдад танилцуулах бөгөөд Боловсролын сайд ажлын тав дахь өдөр Баян-Өлгий аймагт биечлэн ирж ажиллахаар төлөвлөж байгааг уулзалтын үеэр мэдээллээ.
Ажлын үр дүнд үндэслэн “Баян-Өлгий аймгийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний төлөвлөгөөг боловсруулж, 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр удирдамжид тусгажээ.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан энэхүү ажил нь аймгийн боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Боловсролын яамны ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган, шаардлагатай мэдээлэл, зохион байгуулалтаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.