Хөвсгөл, Завханы нүүрс олборлолт доголж, төлбөрөө нүүрсээр төлөх хүсэлт гаргалаа
Эх гарчигАймгийн онцгой комиссын XII хуралдаан хуралдлаа.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хөвсгөл, Завхан аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Өвөлжвөрийн дулаан хангамж тасрах эрсдэл үүссэн бөгөөд үүнийг шийдвэрлэхээр боллоо.
- Хэзээнээс
- 2026-2027 оны өвөл
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- "Могойн гол" ХК-ийн нүүрс олборлолт санхүүгийн хүндрэл, техник эвдрэлээс болж доголж байна.
- Компани шатахуун, тэсрэх материал худалдан авах төлбөрөө нүүрсээр төлөх эсвэл хойшлуулах хүсэлт гаргажээ.
- Аймгийн Онцгой комисс өвөлжилтийн дулаан хангамжийг хангахын тулд үүнийг шийдвэрлэхээр боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Могойн гол ХК
- Хөвсгөл, Завхан аймгийн дулаан үйлдвэрлэгч байгууллагууд
- 56 дахь жил үйл ажиллагаа явуулж байна
- 2026 оны хөрс хуулалтын гүйцэтгэл 25 хувь
- 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
Аймгийн Онцгой комиссын XII хуралдаан болж, “Могойн гол” ХК-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. “Могойн гол” ХК нь Хөвсгөл, Завхан аймгийн дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын нүүрсний хэрэгцээг хангах чиглэлээр 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Тус компанийн 2026 оны хөрс хуулалтын ажлын гүйцэтгэл 25 хувьтай байгаа бөгөөд түлш, шатахуун, тэсрэх материалын хомсдол, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна.
Иймд нүүрс олборлолтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахын тулд шаардлагатай түлш, шатахуун, тэсрэх материал худалдан авах, техник түрээслэх төлбөрийг нүүрсээр барагдуулах эсвэл дараа төлбөрийг нөхөн төлөх нөхцөлөөр худалдан авалт хийх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг компанийн зүгээс гаргалаа.
Аймгийн Онцгой комиссоос 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Хөвсгөл, Завхан аймгийн дулаан хангамжид шаардлагатай нүүрсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор тус компанийн гаргасан санал, хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.