Баян-Өлгий аймагт 10-р сарын 7-ноос 30 хоног ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг хориглов
Эх гарчигАймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаан өнөөдөр /2026.10.07/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баян-Өлгий аймагт мал аж ахуй эрхлэгчид, малчид, мал худалдаачид
- Юу өөрчлөгдөх
- Бусад аймгаас ямаа, ухныг отор нүүдэл, худалдаа, үржлийн зориулалтаар оруулахыг 30 хоногийн турш хориглоно.
- Юу хийх
- Малчид болон худалдаачид ямаа, ухны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, томуугийн вакцинжуулалтад хамрагдах
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Баян-Өлгий аймагт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 10-р сарын 7-ноос эхлэн 30 хоногийн хугацаатай ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Бусад аймгаас мал оруулах, худалдаалах, отор нүүдэл хийхийг түр хугацаанд хориглов.
- Мөн томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаан болсон
- Ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 7-ноос эхлэн 30 хоногийн хугацаагаар хязгаарласан
- Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум болон Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин бүртгэгдсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 7-нд нийтлэгдсэн
Аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаан өнөөдөр /2026.10.07/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 75 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, холбогдох асуудлыг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин батлагдаад байна.
Үүнтэй холбогдуулан тус өвчин аймгийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл, худалдаа, арилжаа, үржил болон бусад зориулалтаар ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргалаа.
Мөн Улсын Онцгой комиссын 2026 оны II хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас өгсөн хугацаатай үүрэг, даалгаврын талаар танилцуулж, орон нутагт хэрэгжилтийг хангаж ажиллах асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт хангалтгүй байгааг онцолж, иргэдийн вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комиссоос холбогдох байгууллага, албан тушаалтнуудад дээрх шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэх болон бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.