Баян-Өлгий аймгийн нутагт ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг 30 хоног хориглов
Эх гарчигАймгийн онцгой комиссын 18 дугаар хуралдаан боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Мал аж ахуйн ажилтнууд
- Юу өөрчлөгдөх
- Ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг хориглож, малын үржил, худалдааг 30 хоногийн хугацаагаар түр зогсоов
- Хэзээнээс
- 2026 оны 10 дугаар сарын 7-наас эхлэн
- Юу хийх
- Хориглолтыг дагаж мөрдөх
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Баян-Өлгий аймгийн нутагт ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 7-ноос эхлэн 30 хоногийн хугацаагаар хязгаарлав.
- Говь-Алтай, Төв аймгийн сумдад малын гоц халдварт өвчин тархсан тул тус аймгийн нутагт зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэв.
- Томууны улирлын эхлэлтэй холбогдуулан иргэдийн дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тунхаглав.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 7-нд Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаан боллоо.
- Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин батлагдаад байна.
- Бусад аймгаас Баян-Өлгий аймгийн нутагт ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар хязгаарлав.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 8-нд нийтлэгдсэн
Аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаан өнөөдөр /2026.10.07/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 75 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, холбогдох асуудлыг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин батлагдаад байна.
Үүнтэй холбогдуулан тус өвчин аймгийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл, худалдаа, арилжаа, үржил болон бусад зориулалтаар ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргалаа.
Мөн Улсын Онцгой комиссын 2026 оны II хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас өгсөн хугацаатай үүрэг, даалгаврын талаар танилцуулж, орон нутагт хэрэгжилтийг хангаж ажиллах асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт хангалтгүй байгааг онцолж, иргэдийн вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комиссоос холбогдох байгууллага, албан тушаалтнуудад дээрх шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэх болон бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.