Өвөрхангай аймагт өвөлжилт эрсдэлтэй байж болзошгүй тул өвс тэжээлийн нөөц бүрдүүлж байна
Эх гарчигАймгийн хөдөө аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өвөрхангай аймгийн малчид, тариаланчид
- Юу өөрчлөгдөх
- Өвөлжилтийн бэлтгэл ажил, малын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, цаг агаарын эрсдэлд бэлтгэх шаардлагатай.
- Хэзээнээс
- 2027 оны 1, 2 дугаар сард хүйтний эрч чангарна
- Юу хийх
- Малчид малын өвс тэжээлээ нэмэлтээр бэлтгэх, малын тарга хүчийг анхаарах
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Өвөрхангай аймаг 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
- Ургац хураалт 45-68 хувьтай байгаа бөгөөд улаанбуудай, төмс, ногооны ургац өсөх төлөвтэй байна.
- Малын өвс, тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул өвөлжилт эрсдэлтэй байж болзошгүйг анхаарууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хүнсний ногооны ургац хураалт 68 хувь, төмс 60 хувь, малын тэжээл 45 хувьтай байна
- Улаанбуудайн ургац 4000 тонн буюу 55.1 хувиар өсөх төлөвтэй
- Аймгийн хэмжээнд 6.4 сая толгой мал зусаж, 4.7 сая толгой мал өвөлжих тооцоололтой
- Малчдаас 381.4 мянган толгой мал зах зээлд борлуулсан
- Аюулгүй нөөцөд 1794 тонн өвс бэлтгэхээс 406.8 тонн, 561 тонн хүчит тэжээлээс 20 тонн нөөцөлсөн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 1-нд нийтлэгдсэн
Аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн удирдлагууд, мэргэжилтнүүд өнөөдөр хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав.
Хурлаар ургац хураалтын явц, малын өвс, тэжээлийн нөөц, төлөвлөлт, малын шилжих хөдөлгөөн, отор нүүдэл, малын махыг эдийн засагт оруулж буй байдал, цаг агаарын урьчилсан прогноз зэрэг мэдээллүүдийг сонсож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.
🔹 Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хүнсний ногооны ургац хураалт 68 хувь, төмс хураалт 60 хувь, малын тэжээлийн ургац хураалт 45 хувьтай байна. Энэ жилийн хувьд өмнөх онтой харьцуулахад уулаанбуудайн ургац 4000 тонноор буюу 55.1 хувиар, бусад үр тариа 105 тонн буюу 30 хувиар, төмс 45 тонн буюу 1.3 хувиар, хүнсний ногоо 56 тонн буюу 2.5 хувиар, таримал тэжээл 630 тонн буюу 4.7 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа юм. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай 83.1 хувь, төмсний 77.5 хувь, хүнсний ногооны 25.6 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.
🔹 Аймгийн хэмжээнд 6.4 сая толгой мал зусаж, намаржиж байна. Дотоодын махны хэрэгцээг хангах, гадаад зах зээлд мал худалдаалагдсанаар 4.7 сая толгой мал өвөлжих тооцоолол гарсан. Өнөөдрийн байдлаар малчдаас 381.4 мянган толгой мал зах зээлд борлуулагдсан байна.
🔹 Өвөлжилтийн бэлэн байдлын хүрээнд малын өвс тэжээлийг бэлтгэх ажил өрнөж байгаа бөгөөд одоогийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд өвс 1794 тонн бэлтгэхээс 406,8 тонн нөөцтэй, хүчит тэжээл 561 тонн бэлтгэхээс 20 тонн нөөцтэй байна.
🔹 Зуншлага оройтож эхэлсэн, ногооны ургац тааруу байснаас үүдэн малын тарга, тэвээргэ дундаж, эрсдэлийн зэрэгтэй өвөлжих тооцооллыг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.
🔹 Цаг агаарын урьдчилсан мэдээгээр аймгийн хувьд 10, 11, 12 саруудад цаг агаар харьцангуй тогтвортой байх бөгөөд 2027 оны 1, 2 дугаар сард хүйтний эрч өндөр, цас ихтэй байх төлөвтэй болохыг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.