Агаарын бохирдлыг 2030 он хүртэл 55 хувиар бууруулах төлөвлөгөөг хэлэлцлээ
Эх гарчигАгаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо | MECC
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улаанбаатар хотын оршин суугчид
- Юу өөрчлөгдөх
- Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хатуу түлш, авто тээвэр, эрчим хүчний зохицуулалтууд хийгдэх төлөвтэй байна.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Агаарын бохирдлыг 2030 он хүртэл бууруулах 7 бүлэг, 58 арга хэмжээ бүхий төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
- Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 55 хувиар бууруулах зорилт тавьжээ.
- Төсөлд хатуу түлш, эрчим хүч, авто тээвэр зэрэг салбарыг голчлон тусгасан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- УИХ-ын 53 дугаар тогтоол
- Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөл
- 7 үндсэн бүлэг, 58 арга хэмжээ
- 2030 он гэхэд агаарын бохирдлыг 55 хувиар бууруулах зорилт
- PM2.5 тоосонцорыг 66 хувиар бууруулах төлөвлөгөө
- PM10 тоосонцорыг 77 хувиар бууруулах төлөвлөгөө
- Хүхэрлэг хийг 64 хувиар бууруулах төлөвлөгөө
- Азотын давхар ислийг 15 хувиар бууруулах төлөвлөгөө
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Төрийн байгууллагын төлөвлөгөөний төслийн танилцуулга байна.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан УИХ-ын 53 дугаар тогтоолоор агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар, салбар хоорондын оролцоог хангасан агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг боловсруулан, өнөөдөр /2026.11.02/ нээлттэй хэлэлцүүлж байна.Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ерөнхий сайдын Ногоон шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Б.Булганчимэг, Ерөнхий сайдын Хотын асуудал хариуцсан зөвлөх А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Баттүшиг болон НҮБ, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов.Төлөвлөгөөний төслийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, 15 яам, агентлаг, нийслэлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг боловсруулсан.Төлөвлөгөөний төсөлд1. Хууль эрх зүй2. Хатуу түлш3. Эрчим хүч4. Авто тээвэр5. Дотоод орчны агаарын чанар6. Агаарын чанарын хяналт-шинжилгээ7. Дулаан-ногоон технологи гэсэн 7 үндсэн бүлгийн хүрээнд нийт 58 арга хэмжээг төлөвлөсөн байна.Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулна хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Тодруулбал, агаар бохирдуулагч бодисууд болох-PМ2.5 тоосонцорыг 66 хувиар-РМ10 тоосонцорыг 77 хувиар-Хүхэрлэг хийг 64 хувиар-Азотын давхар ислийг 15 хувиар бууруулахаар төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.