Агаар тусламжийн 3-р шат хэрэгжих: алслагдсан нутагт хурдан хүрэх
Эх гарчигАгаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Алслагдсан бүс нутгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Гамшиг, ослын үед агаар тусламж хурдан ирэх болно
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Шадар сайд Н.Номтойбаяр Францын "Сабена техникс хеликоптерс" группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, агаараас эрэн хайх, аврах төслийн 3-р шат хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
- 1, 2-р шатанд 111-р анги байгуулагдсан, 4 нисдэг тэрэг, 42 гал түймэр автомашин нийлүүлсэн, 212 нислэгээр 281 иргэн хадгалагдсан.
- 3-р шатдаа гамшиг голомтод хүрэх хугацааг богиносгох, Гамшгаас хамгаалах хуулийг засаж санхүүжилтийг уламжлалт төсвөөс гадуурх эх үүсвэртээ хөрвүүлэхээр ажиллаж байна.\n-
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Шадар сайд Н.Номтойбаяр
- Жонатан Коссон (Сабена техникс хеликоптерс)
- Төслийн 1-р шат: 2020-2023 он
- 111 дүгээр Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдсан
- 4 нисдэг тэрэг, 42 гал түймэр унтраах автомашин нийлүүлсэн
- Төслийн 2-р шат: 2024-2027 он
- 212 удаагийн шуурхай дуудлага, 281 иргэн эмнэлэгт хүргэсэн
- 3-р шат: гамшиг голомтод хүрэх хугацаа богиносгох
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
- Улсын төсвөөс бусад эх үүсвэрээр санхүүжилт нэмэгдүүлэх
Пи-ар, үнэлэмж
Эрөнхий сайдын зарлал, төслийн амжилтыг магтаж, 3-р шатын тодорхой мөнгөн дүн, нисдэг тэргийн тоо, эхлэх дуусах огноо дурдаагүй. "Өндөр үнэллээ" гэх мэт эмоционал үг ашиглан пи-ар хэлбэртэй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
calendar_today2026-11-03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшлын тархмал байдалтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай нисдэг тэрэг, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон төслийн санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.
Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн эхний шат 2020-2023 онд хэрэгжиж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, дөрвөн нисдэг тэрэг, гал түймэр унтраах зориулалтын 42 автомашин нийлүүлж, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэсэн. Төслийн хоёрдугаар шат 2024-2027 онд хэрэгжиж байна. Уг төслийн хугацаанд агаараас эрэн хайх, аврах болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нислэгээр 212 удаагийн шуурхай дуудлагад ажиллаж, 281 иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Харин гуравдугаар шат хэрэгжсэнээр гамшиг, ослын голомтод хүрэх хугацааг богиносгож, алслагдсан бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, санхүүжилтийн шат дараатай, бие даасан тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд улсын төсвөөс бусад боломжит эх үүсвэрийг ашиглан гамшгаас хамгаалах салбарын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
“Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссон өмнөх хоёр шатны төслийн үр дүнг өндрөөр үнэлж, гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.