Сургуулийн хүчирхийллээс сэргийлэхэд 4 сая ам.доллар зарцуулж, 4 дотуур байр шинэчилнэ
Эх гарчигСургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад 4 сая ам.Долларын төсөл хэрэгжүүлнэ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сургуулийн сурагчид, багш, эцэг эхчүүд
- Юу өөрчлөгдөх
- Дотуур байрны орчин сайжирч, хүчирхийллээс сэргийлэх хөтөлбөр, тусламж үйлчилгээ нэмэгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Сургуулийн хүчирхийллээс сэргийлэхэд 4 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ.
- Дөрвөн сургуулийн дотуур байрыг шинэчилж, 12 сургуульд урьдчилан сэргийлэх хөтөлбөр нэвтрүүлнэ.
- Хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулж, цахим аюулгүй байдлыг хангах юм.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 4 сая ам.доллар
- 1 сая ам.доллар
- 2 сая ам.доллар
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Нийт төсвийн дүн: 4 сая ам.доллар
- Азийн хөгжлийн сангийн санхүүжилт: 1 сая ам.доллар
- Японы Засгийн газрын санхүүжилт: 2 сая ам.доллар
- Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт: 1 сая ам.доллар
- Дөрвөн сургуулийн дотуур байрыг шинэчилнэ
- 19,500 орчим сурагчид аюулгүй орчинд суралцана
- 12 сургуульд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
“Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах” төслийн хүрээнд сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох, урьдчилан сэргийлэх бодлого, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.ДӨРВӨН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРЫГ АЮУЛГҮЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН БОЛГОНОТөслийн хүрээнд дөрвөн сургуулийн дотуур байрыг аюулгүй байдал, хамгаалалт, гамшигт тэсвэртэй байдлын шаардлагад нийцүүлэн шинэчилнэ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулан нийт 19,500 орчим сурагчид аюулгүй, ээлтэй суралцах орчин бүрдүүлэх юм.Мөн 12 сургуульд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнд:Сургалтын материал, хэрэглэгдэхүүнийг шинэчлэх;Багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;Эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх;Хүүхдийг цахим орчин дахь дарамт, хүчирхийллээс хамгаалах цахим аюулгүй байдлын санаачилгуудыг хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНАХүчирхийллийн хохирогч, даван туулагчид болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудад зориулсан урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.Үүний зэрэгцээ хүүхэд, гэр бүлтэй шууд ажилладаг багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон анхан шатны үйлчилгээ үзүүлэгч бусад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлнэ.Түүнчлэн эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бодлого, институцийн шинэчлэлийг дэмжиж, цахим орчинд шинээр үүсэж буй хүчирхийллийн хэлбэрүүдтэй тэмцэх механизмыг сайжруулахад анхаарна.ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТТөслийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн:1 сая ам.долларыг Азийн хөгжлийн сан;2 сая ам.долларыг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан”-гаас санхүүжүүлнэ.Үүн дээр Монгол Улсын Засгийн газрын 1 сая ам.долларын санхүүжилт нэмэгдэж, нийт 4 сая ам.долларын хөрөнгөөр төслийг хэрэгжүүлнэ.Энэхүү төсөл нь хүүхэд бүр хүчирхийлэл, дарамтаас ангид, хамгаалагдсан орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах боловсролын салбарын оролцоо, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.