13 хүртэлх насны хүүхэд соёл, спортын тэмцээнд төлбөргүй оролцоно
Эх гарчиг"Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам"-ын онцлох зохицуулалтууд
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хүүхдүүд, эцэг эх, багш, дасгалжуулагчид
- Юу өөрчлөгдөх
- Хүүхдийг 19:00 цагаас хойш үзүүлбэрт оролцуулахгүй болох ба тодорхой бүлгийн хүүхдүүд төлбөргүй оролцох эрхтэй болно.
- Юу хийх
- Зохион байгуулагчид ажлын 10 хоногийн өмнө зөвшөөрөл авах, эцэг эхтэй албан ёсны гэрээ байгуулах.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах шинэ журам хэрэгжиж эхэллээ.
- Багш, зохион байгуулагчид хүүхдийг дарамтлах, шөнийн үзүүлбэрт 19:00 цагаас хойш оролцуулахыг хориглоно.
- 13 хүртэлх насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс тэмцээний төлбөр авахгүй болно.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам
- Шөнийн үзүүлбэрт оролцох хязгаар: 19:00 цаг
- Төлбөргүй оролцох насны хязгаар: 13 хүртэлх нас
- Зөвшөөрөл авах хугацаа: ажлын 10 хоногийн өмнө
- Хүүхдийн тусламжийн утас: 108
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
"Хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг урлаг, спортын үйл ажиллагаанд аюулгүй, ээлтэй орчинд оролцуулах зорилго бүхий "Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам" улсын хэмжээнд хэрэгжиж байна.Хүүхдэд ээлтэй орчныг хамтдаа бүрдүүлэхийн тулд салбарын байгууллага, багш, зохион байгуулагч та бүхнийг журмаар нарийвчлан тогтоосон дараах үүрэг, хариуцлагыг үйл ажиллагаандаа хэвшүүлж ажиллахыг уриалж байна.НЭГ. БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ҮҮРЭГ:🤝 Хүндэтгэлтэй харилцах: Хүүхдийг айлган сүрдүүлэх, нэр хоч өгөх, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэхийг хатуу хориглоно. 🩺 Эмч заавал байх: Тэмцээн уралдаанд оролцуулахдаа багшаас гадна эмч заавал томилон ажиллуулна. 📸 Хувийн нууцыг хамгаалах: Зөвшөөрөлгүйгээр эмзэг байдалд оруулахуйц зураг, дүрс бичлэгийг олон нийтэд цацахыг хориглоно. 🚭 Архи, тамхигүй орчин: Хүүхдийн дэргэд архи, тамхи хэрэглэхгүй, зүй бус үг хэллэг гаргахгүй байх үүрэгтэй. ХОЁР. СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ:📝 Урьдчилан зөвшөөрөл авах: Зохион байгуулагч тал баталсан хөтөлбөр, удирдамжийг холбогдох байгууллагад ажлын 10 хоногийн өмнө танилцуулж, зөвшөөрөл авах шаардлагатай. ⏰ Цагийн хязгаар тогтоох: Хүүхдийг шөнийн үзүүлбэрт оройн 19:00 цагаас хойш оролцуулахгүй байх. 🆓 Төлбөргүй оролцох эрх: Хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, асрамж халамжид буй хүүхэд болон 13 хүртэлх насны оролцогч хүүхдээс тэмцээний мандат, төлбөр хураамж авахгүй байх. ⚖️ Ил тод, тэгш хуваарилалт: Төлбөр, шагнал урамшуулал бүхий үйл ажиллагаанд оролцсон бол хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож, орлогын хувь хэмжээг ил тод, тэгш хуваарилах. 📚 Хичээл хоцрогдолгүй байх: Соёл, урлагийн арга хэмжээнд оролцсоны улмаас хичээл тасалдсан, хоцрогдсон үед хичээл нөхөх боломжийг сургуулийн захиргаа, багш нартай хамтран зохион байгуулах. ГУРАВ. ЖУРМЫН БУСАД ОНЦЛОХ ЗОХИЦУУЛАЛТУУД:✅ Эцэг эхийн зөвшөөрөл, гэрээ: Хүүхдийг аливаа арга хэмжээ, бэлтгэл сургуулилтад хамруулахдаа эцэг эх, асран хамгаалагчтай заавал албан ёсны гэрээ байгуулж, эрсдэлээс сэргийлэх нөхцөлийг тусгана.✅ Хөдөлмөрийн мөлжлөгөөс сэргийлэх: Хүүхдийн нас, бие бялдрын онцлогт тохирохгүй хүнд ачаалал өгөх, албадан хөдөлмөрлүүлэх, арилжааны зорилгоор хэтрүүлэн ашиглахыг хатуу хориглосон.✅ Тээвэрлэлт ба байрлах орчин: Орон нутаг болон олон улсын тэмцээнд явахад хүүхдийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, зочид буудал, хоол хүнсний эрүүл ахуйн стандартыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна.Хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэх эрүүл, аюулгүй, дарамтгүй орчныг хамтдаа бүрдүүлцгээе.📞 ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС: 108🔗 Журмын дэлгэрэнгүйтэй танилцах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17436738400902&fbclid=IwY2xjawVWJf5leHRuA2FlbQIxMQBwZG9mBXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR-DHpOau97KTgNzLsPL1n8Sist0lnxRax4MEe2xzuTkcDqydEiVGlVOiWSiEA_aem_miZ89jQi9lnIosKu_roudA
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.