Төрийн албаны шалгалтад 11-р сарын 17-ныг хүртэл бүртгүүлнэ
Эх гарчиг2026 оны 4-р улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дээд боловсролтой иргэд
- Юу өөрчлөгдөх
- Төрийн албанд орох боломж бүрдэнэ
- Хэзээнээс
- 2026-11-02-оос 2026-11-17 хүртэл
- Юу хийх
- exam.csc.gov.mn хаягаар бүртгүүлэх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- 2026 оны 4-р улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ.
- Дээд боловсролтой, Монгол улсын иргэд 11-р сарын 17-ныг хүртэл бүртгүүлнэ.
- Бүх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар илгээнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 4-р улирлын төрийн албаны ерөнхий шалгалт
- Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоол
- Бүртгэлийн хугацаа: 2026.11.02-оос 2026.11.17-ны 09:00 цаг хүртэл
- Бүртгэлийн цахим хаяг: exam.csc.gov.mn
- Төрийн албаны зөвлөл
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2026 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоов.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-д заасны дагуу зохион байгуулна. Энд дарж журамтай танилцана уу.
Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол:
Монгол Улсын иргэн байх;
Дээд боловсролтой байх;
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
Тэтгэвэр тогтоолгох нас болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх.
Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн тухай баримт бичиг;
Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан тухай баримт;
Бүртгэл явагдаж буй хугацаанд e-mongolia–с татан авсан иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Бүрдүүлсэн баримт бичгийг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.
https://exam.csc.gov.mn/...
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.