Баянхонгор аймгийн 20 суманд өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг өглөө
Эх гарчиг2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг шуурхайлах үүрэг даалгаварыг 20 сум, холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баянхонгор аймгийн малчид
- Юу өөрчлөгдөх
- Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээнд хамрагдана.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Баянхонгор аймгийн удирдлагууд 20 сумтай цахим хурал хийж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах үүрэг өглөө.
- Мал сүргийн 20-иос доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түлш шатахууны нөөц бүрдүүлэхийг сумдад даалгав.
- Малчдын өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-22
- Байгууллага: Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, ХХААГ, Мал эмнэлгийн газар
- Хамрах хүрээ: Баянхонгор аймгийн 20 сум
- Зорилт: Мал сүргийн 20-иос доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Албан ёсны үүрэг даалгаврын шинжтэй мэдээлэл байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, сумдын бэлэн байдлын нөхцөл байдлын талаар сумдын удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Мал эмнэлгийн газраас ямааны гоц халдварт годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж, сумдын удирдлагуудаас өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, цаг үеийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлыг сонсов.
20 сумтай цахимаар холбогдсон цахим хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр ХХААГ, МЭГ болон сумдын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Үүнд:
Түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх: Сумдын уурын зуухны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор түлш, шатахууны нөөцийг урьдчилан бүрдүүлж, түлш хадгалах нөөцийн савтай болох асуудлыг шийдвэрлэхэд анхаарах
Малчдын өвс, тэжээлийн бэлтгэлийг сайжруулах: Малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц хангалтгүй байгаад анхаарч, малын тарга хүчийг хадгалах, өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах чиглэлээр малчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж хүргэх
Отор нүүдлийн зохицуулалтыг сайжруулах: Аймаг дотор оторлож буй малчин өрх, мал сүргийн байршил, бэлчээрийн даац, усан хангамжийг харгалзан сумдын удирдлагууд харилцан зөвшилцөж, нөхцөл байдалд уян хатан хандан, отрын зохицуулалтыг шуурхай шийдвэрлэх
Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах: Сум бүр мал сүргийнхээ 20-иос доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт тавьж, мал, махны зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг дэмжих, бэлчээрийн даацад үзүүлэх ачааллыг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх: Төлөвлөсөн мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлын хэрэгжилтэд анхаарч, тарьсан модны ургалт, хамгаалалт, үр дүнг ханган ажиллах үүрэг чиглэлийг тус тус өгөв.
Хэрэгжилтийг холбогдох байгууллага, сумдын удирдлагууд хариуцсан чиглэлийн хүрээнд зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэн, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.