Булган аймагт 107 нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо
Эх гарчиг107 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй “анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдаанд урьж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Булган аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Орон нутгийн үйлдвэрлэгчдээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой болсон.
- Юу хийх
- Үзэсгэлэн худалдаанд очиж орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Булган аймагт орон нутгийн үйлдвэрлэгчдийн 107 нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа боллоо.
- Үзэсгэлэнг "Хүнсний хувьсгал" болон "Булганы сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна.
- Иргэд орон нутгийн шинэ ургацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдээс нь шууд худалдан авах боломжтой боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Үзэсгэлэнгийн нэр: Анхдагчдын алтан намар-2026
- Бүтээгдэхүүний нэр төрөл: 107
- Зохион байгуулагдсан огноо: 2026 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүд
- Байршил: Булган аймгийн Цэнгэлдэх хүрээлэн
- Оролцогч: Булган аймгийн 14 сумын үйлдвэрлэгчид
Пи-ар, үнэлэмж
Үзэсгэлэн худалдааг "Хүнсний хувьсгал", "Булганы сэргэлт" зэрэг төрийн хөтөлбөрүүдтэй холбон сурталчилсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
Намрын ургац, орон нутгийн үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг олон нийтэд сурталчлан таниулах “Анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа Булган аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд аймгийн 14 сумын төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнэ тариалагчид, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоод оролцож, 107 нэр төрлийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулан, худалдаалж байна.
Үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үйлдвэрлэлийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Ингэснээр орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдээ сурталчлан таниулах, иргэдийг эрүүл, аюулгүй, шинэ ургацын бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэж байна.
“Анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.
Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжиж, шинэ ургацын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдээс шууд худалдан авахыг иргэд, олон нийтэд урьж байна.
#БулганыСэргэлт #ҮйлдвэрлэлийнСэргэлт #ХүнснийХувьсгал
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.