Зөвшөөрлийн шийдвэрийг 5 хоногийн дотор цахимаар нийтлэх болно
Эх гарчигТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 462 дугаар тогтоол)
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бизнес эрхлэгчид, зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд
- Юу өөрчлөгдөх
- Зөвшөөрлийн зөвлөлийн шийдвэр, дүгнэлтийг цахимаар илүү хурдан, ил тод мэдээлэл авна.
- Хэзээнээс
- 2026 оны 10 сарын 7-ноос
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн найрууллаа.
- Одооноос зөвшөөрлийн шийдвэр, дүгнэлтийг 5 ажлын хоногийн дотор цахимаар нийтлэх болно.
- Зөвлөлийг Ерөнхий сайд удирдаж, зөвшөөрлийн эрсдэлийг үнэлэх чиг үүрэгтэй боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 07-ны 392 дугаар тогтоол
- Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний 462 дугаар тогтоол
- Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль
- Шийдвэр, дүгнэлтийг 5 ажлын хоногийн дотор цахимаар нийтлэх
- Зөвлөлийн дарга: Монгол Улсын Ерөнхий сайд
- Зөвлөлийн нарийн бичгийн дарга: Эдийн засаг, хөгжлийн яамны Зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгжийн дарга
Пи-ар, үнэлэмж
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 392
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 462 дугаар тогтоолын 2 дахь заалтын "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд" гэснийг "Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт" гэж өөрчилсүгэй.
2.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 6.2 дахь заалтад доор дурдсан агуулгатай дараах дэд заалтыг нэмсүгэй:
1/6.2.9, 6.2.10 дахь дэд заалт:
"6.2.9.Зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн төрөл, нөхцөл, шаардлага, бүрдүүлэх баримт бичигт өөрчлөлт оруулахтай холбоотой хууль тогтоомжийн төсөлд хийсэн судалгаанд арга зүйн зөвлөгөө өгөх, Зөвлөлийн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;
6.2.10.Зөвлөлийн санал, зөвлөмж, дүгнэлт, шийдвэр болон хуульд заасан баримт бичгийн жагсаалтыг баталгаажуулснаас хойш хуульд заасан хязгаарлалттай мэдээллээс бусдыг ажлын 5 өдрийн дотор цахим хэлбэрээр нийтэд мэдээлнэ."
3.Мөн журмын дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.1 дэх заалт:
"1.1.Зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна."
2/2.1 дэх заалт:
"2.1.Зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан чиг үүргийн хүрээнд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 9.2 дугаар зүйл, 9.3 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ."
3/2.3 дахь заалт:
"2.3.Зөвлөл хуульд заасан хугацаанд зөвшөөрөл, мэдэгдэл, түүнтэй холбогдсон үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, эрсдэлийн түвшнийг тогтоон, холбогдох санал, дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Шаардлагатай тохиолдолд үнэлгээ, судалгаа хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж болно."
4/3.2 дахь заалт:
"3.2.Зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгжийн дарга байна. Зөвлөлийн даргын түр эзгүйд түүний томилсон зөвлөлийн гишүүн удирдана."