Хөрөнгө оруулалтын гэрээний журамд нэр томъёо, хэлэлцээний зарчим өөрчлөгдлөө
Эх гарчигТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2014 оны 52 дугаар тогтоол)
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хөрөнгө оруулагчид, төрийн захиргааны төв байгууллагууд
- Юу өөрчлөгдөх
- Гэрээ байгуулах хэлэлцээний зарчим, мэдэгдэлтийн хугацаа тохируулагдлаа
- Хэзээнээс
- 2026 оны 10 сарын 14-нээс
- Юу хийх
- Шинэ журамыг дагаж гэрээ байгуулах
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Засгийн газар 2014 оны 52-р тогтоолын хавсралт болох "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам"-д өөрчлөлт орууллаа.
- Нэр томъёог "төрийн захиргааны байгууллага" гэдгээс "төрийн захиргааны төв байгууллага" болгон солигдлоо.
- Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээний зарчим, мэдэгдэлтийн хугацаа тохируулагдлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Тогтоолын дугаар: 403
- Огноо: 2026 оны 10 сарын 14
- Шинжлэх ухааны нэр: ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
- Үндэслэл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.6 зүйл
- Одоогийн журам: Засгийн газрын 2014 оны 02 сарын 21-ний 52 дугаар тогтоол
- 3.2 заалт: Төв байгууллага хэлэлцээний асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулна
- 6.1 заалт: Гэрээний мэдээллийг татвар, хөрөнгө оруулалтын байгууллагад ажлын 5 өдөрт мэдэгдэх
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 403
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам"-ын 3.2, 6.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлт гаргагч хуулийн этгээдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцээ хийх ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, салбарын болон бусад холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулна."
"6.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулагч этгээдтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний талаарх мэдээллийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажлын 5 өдөрт багтаан мэдэгдэнэ."
2.Мөн журмын 21 дэх хэсгийн 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 3.1, 5.2, 5.3 дахь заалтын "төрийн захиргааны байгууллага" гэснийг "төрийн захиргааны төв байгууллага" гэж, 21 дэх хэсгийн 2.1, 5.1 дэх заалтын "төрийн захиргааны байгууллагад" гэснийг "төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 3.5 дахь заалтын "төрийн захиргааны байгууллагын" гэснийг "төрийн захиргааны төв байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.