Завхан аймгийн Улиастай сумын дулааны тариф 2027 оны 1-р сарын 1-нээс өөрчлөгдөнө
Эх гарчигТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Завхан аймгийн Улиастай сумын "Батсуурь трейд" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улиастай сумын дулаан түгээх шугамд холбогдсон айл өрх, байгууллага
- Юу өөрчлөгдөх
- Дулааны эрчим хүчний шинэ тариф мөрдөгдөнө.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Завхан аймгийн Улиастай сумын "Батсуурь трейд" ХХК-ийн дулааны тарифыг Эрчим хүчний зохицуулах зөвлөл баталлаа.
- Шинэ тариф 2027 оны 1-р сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болно.
- Өмнөх 2024 оны 15 дугаар тогтоолоор баталсан тарифыг хүчингүй болгож байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Батлагдсан байгууллага: Эрчим хүчний зохицуулах хороо
- Тогтоолын огноо: 2026 оны 9 дүгээр сарын 30
- Тогтоолын дугаар: 10
- Хуулийн үндэслэл: Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны Ерөнхий хуулийн 67.2
- Тарифын санал ирүүлсэн огноо: 2026 оны 06 дугаар сарын 15
- Шинэ тариф мөрдөх огноо: 2027 оны 01 дүгээр сарын 01
- Хүчингүй болгох тогтоол: 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоол
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Эрчим хүчний зохицуулах хороо
ЗАВХАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 10
Улиастай
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 06 дугаар тогтоолоор баталсан "Хэрэглэгчийн эрчим хүчний тарифын саналыг хянах, шалгах журам"-ын дагуу "Батсуурь трейд" ХХК-ын 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Улиастай сумын "Батсуурь трейд" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Батсуурь трейд" ХХК-ийн захирал (Ч.Намдаг)-д болон "Батсуурь трейд" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж мөрдөх өдрөөс эхлэн Зохицуулах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Тариф батлах тухай" 15 дугаар тогтоолын хавсралтад заагдсан тарифыг хүчингүй болгосугай.
4.Зохицуулах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тариф батлах тухай 15 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд Д.Уужимсанаа, аймгийн ХБХОГазрын эрчим хүчний улсын байцаагч нарт даалгасугай.
ДАРГА Т.БАТЦЭНГЭЛ
ГИШҮҮН Д.УУЖИМСАНАА
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.