Дарханы ДЦС-д 1965 оны хуучин тоноглол ашиглаж байгаа нь эрсдэлтэй
Эх гарчигШадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Дарханы дулааны цахилгаан станц 2026 оны 10-р сарын 29-нд техникийн гэмтэлд орж бүрэн зогссон.
- Шадар сайд Н.Номтойбаяр аймагт ажиллаж, тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо.
- Станцын 70 хувийн ажиллагаа сэргээгдсэн ч 1965 оноос хуучин тоноглол ашиглаж байгаа нь том эрсдэлтэй байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Гэмтэл 2026 оны 10-р сарын 29-ний 20:56 цагт гарсан
- Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 10-р сарын 30-нд Дархан-Уул аймгт ажилласан
- Станцын үйл ажиллагаа сэргээх ажил 70 хувьтай
- Гэмтлийн шалтгаан: Ерөнхий хуваарилах байгууламжийн вакум таслуурт гэмтэл, гал гарах нөхцөл
- Станц 1965 онд ашиглалтад орсон
- Тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээнд гэмтлийн шалтгаан, одоогийн нөхцөл байдал, шадар сайдын өгсөн нарийн үүрэг даалгаваруудыг баримт дээр суурилж танилцуулсан.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
-Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, Дархан-Уул аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ-
Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д 2026 оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр буюу аравдугаар сарын 30-нд тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөл болон сэргээн засварлахтай холбоотой үүрэг даалгавар өглөө.
Гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ. Станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай байна.
Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакум таслуурт гэмтэл үүсэж, улмаар гал гарах нөхцөл бүрджээ. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоох арга хэмжээ авчээ.
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан боловч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна.
Тус станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “1965 онд ашиглалтад орсон станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай байна“ гэв.
Шадар сайд Н.Номтойбаяр станцын насжилт, техникийн өнөөгийн нөхцөл байдал, энэ гэмтэл нь цаашид томоохон эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан дохиод гэдгийг тэмдэглээд станц бүрэн зогссон тохиолдолд Дархан-Уул аймаг төдийгүй Төвийн бүсийн эрчим хүчний системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлов. Иймд дахин эрсдэл гаргахгүй байх үүднээс станцын удирдлага, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авалтын үнэ өртөг болон тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг тодорхой болгохыг чиглэл болголоо.
Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм. Тус станцын насжилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр дахь эх үүсвэр бий болгох асуудал нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах стратегийн чухал асуудал болоод байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.