Эрдэнэт хотод 11-р сарын 5-наас 'CuMo Arena' цогцолбор нээгдэж, 12 арга хэмжээ болно
Эх гарчиг“CuMo Arena”-гийн нээлт урлаг, соёл, спортын 14 хоног үргэлжлэх баяр болно
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Эрдэнэт хотын оршин суугчид
- Юу өөрчлөгдөх
- Урлаг, соёл, спортын шинэ цогцолбор ашиглах боломжтой болж, үнэ төлбөргүй шашны засаг болон бусад үзүүлбэрүүд үзнэ.
- Хэзээнээс
- 2026 оны 11 дүгээр сарын 05-наас
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эрдэнэт үйлдвэрийн “CuMo Arena” цогцолбор 11 дүгээр сарын 5-наас нээлтээ хийнэ.
- 14 хоногийн турш цирк, концерт, бөхийн барилдаан, шашны засаг зэрэг 12 үйл ажиллагаа болно.
- Нийт 23,000 хүнд үйлчлэхээр төлөвлөсөн энэхүү цогцолбор нь урлаг, спортын шинэ төв болно.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Нээлтийн хугацаа: 11 дүгээр сарын 05-наас 14 хоног
- Үйл ажиллагааны тоо: 7 төрлийн 12 удаагийн үйл ажиллагаа
- Хүрэх хүмүүсийн тоо: 23,000 хүн
- 11-р сарын 05: Олон улсын “Браво” цирк
- 11-р сарын 10-ны 19:00: Улаанбаатар театр, “Анир” поп оркестрын тоглолт
- 11-р сарын 12, 13: Д.Болдын “Хайрын хүч” тоглолт
- 11-р сарын 14: 128 бөхийн барилдаан
- 11-р сарын 15: Гандантэгчэнлин хийдийн лам нарын засаг (үнэ төлбөргүй)
- 11-р сарын 17: Сагсан бөмбөгийн тоглолт
- 11-р сарын 19: Волейболын тоглолт
- Байгууллагууд: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Skin Entertainment
Пи-ар, үнэлэмж
Текстэд "баялаг бүтээгч уурхайчдын хүч хөдөлмөр", "амьсгаа даран догдлуулах", "салхи хагална", "сэтгэлийг хөглөх" гэх мэт хэтрүүлсэн уран зохиолын болон сурталчилгааны хэллэг ихээр ашиглагдсан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Эрдэнэт үйлдвэрийн “CuMo Arena” цогцолборын нээлтийн цуврал үйл ажиллагаа 11 дүгээр сарын 05-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, нээлтийн хөтөлбөр, онцлог үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.Хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй хэлтэс, алба, Соёл, урлаг, Спорт цогцолборын удирдлагууд, нээлтийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулагч “Skin Entertainment”-ийн найруулагч Б.Анар, “Жалданжанчүвлин” хийдийн тэргүүн, гэвш лам Б.Мөнхтогоо болон Орхон аймгийн сэтгүүлчид оролцов.Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдын хүч хөдөлмөр, хөлс хөрөнгө шингэсэн энэ бүтээн байгуулалтыг аймгийн хэмжээнд төдийгүй орон даяар таниулан сурталчлах зорилгоор долоон төрлийн 12 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 23000 хүнд хүрч үйлчлэхээр төлөвлөжээ. Нээлт 11 дүгээр сарын 05-ны өдөр Олон улсын “Браво” циркээр эхэлж, хүүхэд багачуудад агаарт дүүлэн нисэх акробат, амьсгаа даран догдлуулах эр зориг, инээд хөөр бэлэглэх алиалагч, нүдэндээ ч үл итгэм илбийн гайхамшиг, сургуультай амьтдын сонирхолтой үзүүлбэрээр бэлэг барьж “салхи хагална“.Харин 11 дүгээр сарын 10-ны 19:00 цагт Улаанбаатар театр, “Анир” поп оркестрын хамтарсан тоглолт товлогджээ. Амьд хөгжмийн найрал, театр урлагийн увдис нэгэн тайзнаа сүлэлдэж, үзэгчдийн сэтгэлийг хөглөх, дурсамжийг сэрээх мартагдашгүй нэгэн үдэш байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолсон.Мөн 11 дүгээр сарын 12, 13-нд Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдын “Хайрын хүч” тоглолт үзэх боломжийг “CuMo Arena” Эрдэнэтчүүддээ олгож байгаа бол 11 дүгээр сарын 14-ний амралтын өдөр хүчит 128 бөхийн барилдаан болох аж. Одоогоор, Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий тэргүүтэй улсын цолтнууд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Дархан аварга, Гавьяат тамирчин А.Сүхбат, Улсын аварга, гавьяат тамирчин Г.Эрхэмбаяр, Улсын заан, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав нар урилгаар оролцох юм байна.Харин 11 дүгээр сарын 15-нд Монголын Бурхан шашинтны төв, “Гандантэгчэнлин” хийдийн Тэргүүн их хамба, гуч дахь Хамба номунхан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам нар ирж, сүсэгтэн олонд Аюуш бурхны насны авшиг хайрлана. Буян номын энэ үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр уурхайчид, ард иргэддээ зориулж үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний дараа 11 дүгээр сарын 17-нд сагсан бөмбөгийн, 11 дүгээр сарын 19-нд волейболын шилдэг багуудын халз тоглолтууд явагдана. Сагсан бөмбөгийн дээд лигийн хоёр баг Эрдэнэт хотод анх удаа ирж байгаагаараа онцлог. Мөн Эрдэнэт үйлдвэр, Дархан хот, Omni Erdenet Miners, Selenge Bodons, Уурхайчин клуб, Mintonette Gobi багийн дунд “сагс”, волейболын ширүүн өрсөлдөөн өрнөж, ялалт хүртэлх догдлол өрнөл, спортын бүхий л гайхамшгийг мэдрүүлэх аж. Нээлтийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулагч “Skin Entertainment”-ийн найруулагч Б.Анар, “CuMo Arena”-д дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд суурилуулсан нь цирк, сонгодог урлаг, орчин үеийн урлаг, өв соёл, спортын олон төрөлт үзүүлбэр, тоглолтыг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байгааг онцолсон. Мөн тэрээр, энэхүү цогцолбор ашиглалтад орсноор энтертайнмент салбарт шинэ боломж нээгдэж, урлаг, соёл, спортын олон талт үйл ажиллагааг шинэ түвшинд зохион байгуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү, “CuMo Arena”-гийн нээлтийн цуврал үйл ажиллагаа нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын бүтээн байгуулалтыг олон нийтэд таниулан сурталчлахаас гадна Эрдэнэтчүүдэд урлаг, соёл, спортын өргөн сонголттой хөтөлбөрөөр үйлчилж, шинэ цогцолборын боломж, үнэ цэнийг мэдрүүлэх юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.