Цахим хэлбэрээр барьцааны эрх бүртгэх, чөлөөлөх системийг нэвтрүүлж, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) 2026 оны 9-р сарын 1-ээс Эд хөрөнгийн эрхийн цахим барьцааны бүртгэлийн системийг эхлүүлсэн.
- Богд, Хас, Ариг банк зэрэг 10 гаруй санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодтой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
- Иргэд, хуулийн этгээд биечлэн мэдүүлга гаргахгүй, G-sign апп-аар тоон гарын үсэг авах боломжтой болсон.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- УБЕГ-ын даргын А/175 тушаал, 2026.09.01-ээс цахим барьцааны бүртгэлийн систем хэрэглээнд орсон
- 2026.09.16 Богд банк, 2026.10.26 Хас, Ариг, Ашид капитал, Инвескор, Зөв статус финанс, Омни капитал, Таванбогд финанс, Шийдэл финанс, Покет, Арвин дэм зэрэгтэй гэрээ байгуулсан
- Арилжааны банкуудын барьцааны бүртгэлийг 2026.11.01-ээс цаасан хэлбэрээр хүлээн авахгүй
- УБЕГ-ын даргын 176 дугаар тушаалаар маягт баталсан, тоон гарын үсэг, G-sign апп ашиглагдана
Пи-ар, үнэлэмж
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны А/175 дугаар тушаалаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахимаар барьцааны эрх бүртгэх системийг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд барьцаа хөрөнгийг цахимаар бүртгэх, өөрчлөх, барьцааны эрхийг дуусгавар болгох үйлчилгээг үе шаттай цахимжуулж байна.
Энэ хүрээнд УБЕГ-аас 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Богд банктай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бол өнөөдөр (2026.10.26) Хас банк, Ариг банк, “Ашид капитал”, “Инвескор”, “Зөв статус финанс”, “Омни капитал”, “Таванбогд финанс”, “Шийдэл финанс”, “Покет” зэрэг санхүүгийн байгууллагууд, мөн “Арвин дэм” хадгаламж, зээлийн хоршоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Цахим систем нэвтэрснээр хамтран ажиллаж буй байгууллагуудаас зээл авсан иргэн, хуулийн этгээд барьцаа хөрөнгийг бүртгүүлэх, өөрчлөх, барьцааны эрхийг дуусгавар болгохтой холбоотой мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргах шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлаа хэмнэх боломж бүрдэж байна.
Цахим бүртгэлд ашиглах маягтуудыг УБЕГ-ын даргын 2026 оны 176 дугаар тушаалаар баталсан бөгөөд системээр үйлчилгээ авахад зээлдэгч, холбогдох банк, санхүүгийн байгууллагын ажилтан болон улсын бүртгэгч тоон гарын үсэг ашиглах ба иргэд улсын бүртгэлийн G-sign аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийг үнэ төлбөргүй авах боломжтой юм.
Арилжааны банкуудын барьцааны эрхийн бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс цаасан хэлбэрээр хүлээн авахгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршоодын барьцааны бүртгэлийг мөн үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү шинэчлэл нь санхүүгийн байгууллага болон улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл солилцоог хялбаршуулж, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг бууруулан, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.