УБЦТС ТӨХК ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТЫГ ХЯЛБАРШУУЛЖ, ИЛ ТОД, ШУУРХАЙ БОЛГОСОН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- УБЦТС ТӨХК нь айл өрхийн халаалтын техникийн нөхцөл олгох хугацааг 28 хоногос 5 хоногт хураасан.
- Сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт болон цахилгаан автомашин цэнэглэх станцын зөвшөөрлийн хугацааг мөн богиносгосон.
- Ухаалаг тоолуурын систем болон гэрээг цахимаар баталгаажуулах e-geree системийг нэвтрүүлжээ.
Баримт (Facts)
- Айл өрхийн халаалтын 10 кВА хүртэлх техникийн нөхцөл олгох хугацаа 28 ажлын хоногос 5 хоногт буурсан.
- Цахилгаан автомашин цэнэглэх станцын техникийн нөхцөл олгох хугацаа 5 ажлын хоног болж тогтоогдсон.
- Сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх 20 кВт хүртэлх чадлын хүсэлтийг 11 ажлын хоногт шийдвэрлэх болсон.
- Ухаалаг тоолуурын нэгдсэн систем нэвтрүүлсэн.
- Цахилгаанаар хангах гэрээг e-geree системээр цахимаар баталгаажуулах боломж бүрдүүлсэн.
- Арга хэмжээ 2026 оны 10-р сарын 22-нд 10:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдсан.
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулсан “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” 7 хоногийн арга хэмжээний сүүлийн өдөр УБЦТС ТӨХК-аас техникийн нөхцөл олголтын үйлчилгээг хялбаршуулж, цахимжуулсан шийдлүүдээ танилцууллаа.
Тухайлбал, айл өрхийн халаалтын зориулалттай 10 кВА хүртэлх техникийн нөхцөлийг 28 ажлын хоногоос 5 хоногт, цахилгаан автомашин цэнэглэх станцын техникийн нөхцөлийг 5 ажлын хоногт, сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх 20 кВт хүртэлх чадлын хүсэлтийг 11 ажлын хоногт шийдвэрлэхээр үйлчилгээг хялбаршуулсан байна.
Мөн хэрэглэгчдэд цахилгааны хэрэглээгээ хянах, удирдах, хэмнэх боломж бүрдүүлэх ухаалаг тоолуурын нэгдсэн системийг нэвтрүүлж, цахилгаанаар хангах гэрээ болон бусад нэмэлт гэрээг e-geree системээр цахимаар баталгаажуулах боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа.
Эрчим хүчний салбарын зөвшөөрөл, үйлчилгээг хялбаршуулах, шийдвэрлэх хугацааг богиносгох, цахим үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонссон 7 хоногийн арга хэмжээ ийнхүү өндөрлөлөө.
Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд УБЦТС ТӨХК-аас өнөөдөр буюу 22-ны өдөр 10:00–15:00 цагийн хооронд сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх болон 10 кВА хүртэлх техникийн нөхцөл олголтын үйлчилгээний талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.