E-Mongolia-гаар аюултай нөхцөл байдлыг мэдээлэх боломжтой боллоо
Эх гарчигE-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” шинэ үйлчилгээ нэвтэрлээ.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх иргэд
- Юу өөрчлөгдөх
- Аюултай нөхцөл байдал, эрсдэлийг E-Mongolia-гаар шууд мэдээлж, шийдвэрлүүлнэ.
- Хэзээнээс
- 2026-10-29-нээс
- Юу хийх
- E-Mongolia системд нэвтэрч 'Эрсдэл мэдэгдэх' картыг сонгон мэдээлэл илгээх.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- E-Mongolia системд аюултай нөхцөл байдлыг мэдээлэх "Эрсдэл мэдэгдэх" үйлчилгээ нэвтэрлээ.
- Иргэд эрсдэлтэй газар, объектын зургийг хавсаргаж цахимаар шуурхай мэдээлэл илгээх боломжтой болсон.
- Ингэснээр осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, эрсдэлийн зураглал гаргах зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- E-Mongolia системд "Эрсдэл мэдэгдэх" шинэ үйлчилгээ нэвтэрсэн
- Мэдээлэл илгээхэд овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан, утасны дугаар шаардана
- Эрсдэлтэй нөхцөл байдлыг нотлох зураг болон файл хавсаргах боломжтой
Пи-ар, үнэлэмж
Иргэдийн оролцоог "үнэтэй хувь нэмэр" гэж тодорхойлсон уриалга, пи-ар шинжтэй хэсэг байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Иргэн та өөрийн болон бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал, газар, объект, дэд бүтэц болон орчны талаарх мэдээллийг E-MONGOLIA-Д цахимаар шуурхай илгээх боломжтой боллоо.Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюул, эрсдэлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” шинэ үйлчилгээ нэвтэрлээ.Иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн холбогдох байгууллагууд эрсдэлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ нь осол, аюул, эрсдэлээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.“Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг ашиглахын тулд иргэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, нүүр хуудсанд байрлах онцлох баннераас “Эрсдэл мэдэгдэх” картыг сонгон орно. Үүний дараа хүсэлтийн төрөл болон шаардлагатай мэдээллүүд болох овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа үнэн зөв бөглөж, эрсдэлтэй нөхцөл байдлыг нотлох зураг болон холбогдох файлыг хавсаргана. Мэдээллээ нягталж шалгасны дараа “Илгээх” товчийг дарснаар хүсэлт амжилттай илгээгдэх бөгөөд таны мэдээллийг хүлээн авсан болон шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг E-Mongolia системээр дамжуулан хүргэх юм.Мөн энэхүү үйлчилгээ нь төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн боловсруулах замаар эрсдэлийн зураглал бий болгох, бодлого төлөвлөлтөд шаардлагатай өгөгдлийг бүрдүүлэх, шийдвэр гаргалтыг мэдээлэлд суурилсан байдлаар дэмжих ач холбогдолтой. Ингэснээр эрсдэлийг зөвхөн гарсан хойно нь шийдвэрлэх бус, урьдчилан тооцоолж бууруулах нөхцөл бүрдэх юм.Иргэн бүрийн мэдээлэл, оролцоо нь аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болдог. Иймд та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө эрсдэлтэй нөхцөл байдлыг E-Mongolia системээр дамжуулан цаг алдалгүй мэдээлж, аюулгүй орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна. See less
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.