74 мыанг мэргэжлийн гэрчилгээний лавлагаа E-Mongolia-аар авах боллоо
Эх гарчигМэргэжлийн сургалтын байгууллагын чадамжийн гэрчилгээний лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчид
- Юу өөрчлөгдөх
- Чадамжийн гэрчилгээний лавлагааг онлайн авах боломжтой, албан газар очох шаардлагагүй
- Юу хийх
- E-Mongolia системд нэвтэрч «Лавлагаа» эсвэл «Боловсролын бичиг баримт» цэснээс авах
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Иргэд 2018 оноос хойш олгогдсон мэргэжлийн сургалтын чадамжийн гэрчилгээний лавлагааг E-Mongolia системээр цахимаар авах боломжтой боллоо.
- - Уг үйлчилгээнд 74,134 лавлагааны мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд «Лавлагаа» эсвэл «Боловсролын бичиг баримт» цэснээс харагддаг.
- - 2026 оны эхний хагас жилд мэргэжлийн, техникийн боловсролын диплом зэрэг лавлагааг нэмж цахимжуулсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2018 оноос хойш олгогдсон чадамжийн гэрчилгээний лавлагаа
- Нийт 74,134 лавлагааны мэдээлэл бүртгэгдсэн
- E-Mongolia систем, «Лавлагаа» хэсэг, «Төрд байгаа миний мэдээлэл» > «Боловсролын бичиг баримт»
- 2026 оны эхний хагас жилд мэргэжлийн, техникийн боловсролын диплом, суралцах үеийн баталгаа, үнэмлэхийн тодорхойлолт нэмэгдсэн
Пи-ар, үнэлэмж
Мэдээ нь үйлчилгээний давуу талуудыг (цаг хэмнэлт, хүртээмж, чирэгдэл бууралт) давтаж бичсэн, «Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia» гэх слогантай төгссөн байгаа тул эх сурвалж нь төрийн пи-арын зорилготой.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Иргэд 2018 оноос хойш олгогдсон мэргэжлийн сургалтын байгууллагын чадамжийн гэрчилгээний лавлагааг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломжтой боллоо.Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлж, баталгаажуулсны үндсэн дээр олгодог чадамжийн гэрчилгээ нь тухайн иргэн тодорхой мэргэжлийн ур чадвар, чадамж эзэмшсэнийг гэрчлэх албан ёсны боловсролын баримт бичиг юм. Мөн холбогдох журмын дагуу чадамжийн гэрчилгээнд мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр, чадамжийн нэгж, сургалтын байгууллага, мэргэшлийн түвшин зэрэг мэдээллийг тусгадаг.Тус үйлчилгээнд 2018 оноос хойших нийт 74,134 чадамжийн гэрчилгээний лавлагааны мэдээлэл бүртгэгдсэн байна.Иргэд уг үйлчилгээг E-Mongolia системийн “Лавлагаа” хэсгээс авч болохоос гадна “Төрд байгаа миний мэдээлэл” цэсний “Боловсролын бичиг баримт” хэсгээс өөрийн холбогдох мэдээллийг цахим хэлбэрээр харах боломжтой.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад учирдаг чирэгдлийг бууруулах ач холбогдолтой юм.E-Mongolia системд боловсролын салбарын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын диплом, суралцах үеийн болон үнэмлэхийн тодорхойлолт зэрэг хэд хэдэн лавлагааг системээр авах боломж бүрдсэн.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад учирдаг чирэгдлийг бууруулах ач холбогдолтой юм.Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.