Авлигаар ял эдэлсэн хүн УИХ-д нэр дэвших эрхтэй эсэхийг Цэц хэлэлцлээ
Эх гарчигМонгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэд
- Юу өөрчлөгдөх
- Авлига, албан тушаалын хэрэгт ял эдэлсэн хүний нэр дэвших эрхийг хязгаарлах хууль хүчинтэй хэвээр үлдэх эсэх шийдэгдэнэ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Иргэд Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэн Цэцэд гомдол гаргажээ.
- Авлига, албан тушаалын хэрэгт ял эдэлсэн хүнийг нэр дэвшилгэхгүй байх заалт нь эрх тэгш байх зарчмыг зөрчиж буй эсэхийг хэлэлцсэн.
- Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг хянан шийдвэрлэх хуралдааныг нээлттэй хийв.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2020 оны 5 дугаар сарын 06
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт
- Монгол Улсын Үндсэн хуулийн 1, 3, 14, 16, 19, 21 дүгээр зүйлүүд
- Үндсэн хуулийн цэц
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Дүгнэлт
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр даргалж, гишүүн Д.Солонго /илтгэгч/, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд иргэн Г.Давааням, Л.Мөнхсайхан, Т.Баярхүү, С.Номынбаясгалан, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Ц.Шаравдорж болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нар оролцов.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Давааням, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Уламбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэснийг зөрчжээ.
Энд сонгогчдын сонгох эрхийг, иргэний сонгогдох эрхийг давхар зөрчив. Сонгогчдын сонгохыг хүссэн хүнийг энэ хуулиар нэр дэвшүүлэхгүй байх магадлал өндөр болжээ.Ял эдэлж байгаагаас бусад сонгуулийн насны Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй байтал "авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан бол" хэмээн онцгойлон зааж иргэний "хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмыг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, хүний сонгогдох эрхийг дордуулсан байна.
Энэ заалт Үндсэн хуулийн "Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно" гэсэн Үндсэн хуулийн эрхэм зорилгыг зөрчиж, хэлмэгдэл дүүрэн заалт болжээ.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө ... хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ..." гэсэн заалтыг зөрчив. ... Энэхүү заалтаас харахад хүн амины хэрэг, хүчингийн хэрэг, мөнгө угаасан хэрэг, ЖДҮ-дсэн улс төрчид, эх орноосоо урвасан хэрэгт шүүхээр ял эдэлсэн хүмүүс Улсын Их Хуралд нэр дэвших эрхтэй харагдаж байна. Харин авлига, албан тушаалын хэрэгт ял эдэлсэн бол ялгаварлан гадуурхагдаж байна. ...
3. Хууль санаачлагчид Төрийн албаны хуульд авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял эдэлсэн хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн заалт орсон гэж тайлбарлаж байгаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийг оруулсан. Улсын Их Хурлын гишүүн бол сонгогддог улс төрийн алба. Төрийн захиргааны албан тушаалтан бол томилогддог албан тушаалтан. Иймд сонгогддог Улсын Их Хурлын гишүүнд томилогддог төрийн албан тушаалтны хууль эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж болохгүй гэдэг нь ойлгомжтой.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчлөө. Төрөөс хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгаа бүрдүүлэхийг иргэнийхээ өмнө хариуцах үүрэг хүлээсэн байтал Улсын Их Хурал маань иргэнээ хэлмэгдүүлж ялгаварлан гадуурхаж сонгогдох эрхэд нь халджээ. ...
5. Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий … хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно. ..." гэсэн заалтыг зөрчиж иргэний сонгогдох эрхийг насан туршид хассан байна. …
6. ... Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын "Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. ..." гэсэн заалтын хүний сонгох, сонгогдох халдашгүй дархан байх эрхэд халдав. Тус Пактын 25 дугаар зүйлийн "Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ: ... (b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;" гэснийг зөрчин алагчлан хязгаарлаж сонгогдох эрхэд халдан хэлмэгдүүлж олон улсын Пактад заасан хүний эрхийг зөрчжээ.
Монгол Улсын хууль, олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн бол олон улсын гэрээ хэлэлцээрийг дагах хууль бий. Пактын 2 дугаар зүйлийн 1-д "Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, ... бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй." гэсээр байтал үүнийг үл хүндэтгэн улс төрийн зорилгоор сонгуулийн хуульд эрүүгийн хуулийн заалт оруулж, олон улсын хүний эрхийн Пактаар хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж хүний эрхийг дордуулан насан туршид сонгогдох эрхийг хясан боогдуулж хэлмэгдүүлж байна. ...Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно." гэсэн нь иргэний сонгогдох эрхийг хязгаарласан, Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг нэн даруй залруулж өгнө үү." гэжээ.Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:"1. Сонгуулийн хуулиар ... иргэд нийтээрээ оролцох, шууд сонгох эрхтэй, иргэний сонгогдох эрхийг зөвхөн насаар хязгаарлах тухай, мөн сонгуулийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах харилцааг биш харин сонгуулийн журмыг тогтоодог тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд тусгасан байна.... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн "Нэр дэвшүүлэх нийтлэг журам" гэсэн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно." гэж заасан нь сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулж явуулахад мөрдөх "сонгуулийн үйл ажиллагааны журам тогтоосон" биш, харин "нэмэгдэл ял оногдуулах" шинжтэй болсон нь иргэний сонгогдох эрхийг гагцхүү насаар хязгаарлах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.", "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн. ...
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох харилцааг, өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдлэх эрх зүйн шинжтэй харилцааг зохицуулсан байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно." гэж "Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг хасах ял"-ыг сонгуулийн хуулиар оногдуулах, энэ ялыг оногдуулах эрхийг сонгуулийн төв байгууллага эдлэх, зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд "эрх хасах" нэмэгдэл ял оноох тухай заасан нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино." гэсэн зорилтоос хазайж, эсрэгээрээ иргэний сонгогдох төдийгүй сонгох эрхийг хангах биш хааж боогдуулсан явдал бөгөөд ингэснээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.", мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана.", 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэсэн заалтуудтай зөрчилдсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", 2 дахь хэсгийн "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг зөрчсөн байна. ...
Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 онд гарсан 06 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байхад Улсын Их Хурал дахин Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан нь Үндсэн хуульд тунхагласан "төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим"-ыг уландаа гишгэсэн явдал юм. ... Уг дүгнэлтийн үндэслэл хэсгийн 2-т "Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад "Ялгүй байх" гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна." гээд тус дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-д "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт "Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна" гээд 27.4.3 дахь заалтад "ялгүй байх" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна." хэмээжээ. ...Үүнээс үзвэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байна. ..." гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:"... Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууллагад "сонгогдох" эрхийг зөвхөн хуулиар насны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох тухай Үндсэн хуульд тусгагдаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгаас хальж, дурдсан гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан иргэдийн сонгуулийн эрх буюу "сонгогдох" үндсэн эрхийг хязгаарласан байна. Энэ нь тэдний "улс төрийн эрх" буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлах хууль зүйн үр дагаврыг бий болгож байгаагаараа Үндсэн хуульд нийцэхгүй байна.Иймд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно." гэсэн нь, энэ хуулийн 32 дугаар зүйлд "Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:" гээд 32.2.9 дэх заалтад "авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.", мөн зүйлийн 32.3 дахь хэсгийн 32.3.11 дэх заалтад "авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...;", энэ хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэснийг тус тус зөрчсөн тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Чадраабал, Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:" ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." ... гэснийг зөрчиж байна. Энэ асуудлаарх Үндсэн хуулийн цэцийн 2008 оны сонгуулийн хуулиар дамжуулан иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж болохгүй гэсэн агуулгатай 06 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдсээр байж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх заалтыг оруулж баталсан нь тодорхой нэг хүний эсрэг чиглэсэн хандлагатай үйл ажиллагаа болж байна гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр зарим гишүүд ярьж байсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал ...
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.