УИХ-ын гишүүн 18 иргэнтэй уулзаж, хүнс, малчдын дэмжлэгийн асуудлаар санал сонслоо
Эх гарчигУИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын гишүүн М.Мандхай 18 иргэнтэй уулзаж, хүнсний үнэ, малчдад олгох дэмжлэг зэрэг асуудлаар санал сонслоо.
- Уулзалтын үеэр өнгөрсөн есдүгээр сард хийсэн Ерөнхий хяналтын сонсголтой холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг танилцууллаа.
- Гишүүн иргэдийн саналыг холбогдох байгууллагад уламжлах, хууль тогтоох арга хэмжээ авахаа илэрхийллээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 3-нд болсон
- Нийт 18 иргэн уулзалтад оролцсон
- УИХ-ын гишүүн М.Мандхай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- Есдүгээр сард Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан
- Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулагдсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр (2026.11.03) “Нээлттэй парламент” уулзалтын танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад нийт 18 иргэн оролцож, нийгэм, эдийн засаг, амьжиргааны нөхцөл байдал, нийгмийн халамжийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмж, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгалийн баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлэв.
Мөн иргэд хүнс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, малын эрүүл мэнд, махны нөөцийн хангамж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын хүртээмжтэй холбоотой санал хүсэлтээ уламжиллаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт олгож буй дэмжлэг, урамшууллыг барьцаа хөрөнгийн боломж хязгаарлагдмал малчид, тариаланчдад хүртээмжтэй хүргэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг онцолсон юм.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар тариалан, хүнс, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, аливаа бодлого, шийдвэр боловсруулахдаа зөвхөн тайлан, мэдээлэлд хязгаарлагдах бус, иргэд, үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодын санал бодлыг сонсож, оролцоог хангахыг чухалчилдаг гэв. Мөн өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын үр дүнтэй холбоотойгоор хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгож буй дэмжлэг, урамшуулал, зээл, татаасны үр ашиг, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.
Түүнчлэн иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, хууль тогтоомжид тусгах нь парламентын үйл ажиллагааны нэг хэсэг болохыг онцлоод “Нээлттэй парламент” нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал санаачилга болсныг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлууд, иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлахын зэрэгцээ хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч, эргэх холбоотой ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.