УИХ 2027 оны төсвийн төслийг дахин хэлэлцэхээр шилжүүллээ
Эх гарчигМонгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ 2027 оны төсвийн хуулийн төслүүдийг зарчмын зөрүүтэй саналын үндэслэлээр дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
- Засгийн газар "Оюутолгой"-ын 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулах тухай хуулийн төслөө татан авсан байна.
- Уг асуудлаар гарсан зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3.0их наяд ₮👤 ≈ 875 900₮ / хүн
"Оюутолгой" ХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар татан авсан
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 30-нд УИХ-ын нэгдсэн хуралдаан болсон
- 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн, Нийгмийн даатгалын сангийн, Эрүүл мэндийн даатгалын сангийн хуулийн төслүүдийг хэлэлцсэн
- Төсвийн байнгын хороо нийт 10 багц зарчмын зөрүүтэй санал боловсруулсан
- "Оюутолгой" ХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар татан авсан
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан
- Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийн тухай өргөдлийг хэлэлцсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Ангилал: Хуралдааны тойм
Холбогдох гишүүд: Аюуш Ариунзаяа, Булан Бейсен, Дулам Бум-Очир, Сандаг Бямбацогт, Батжаргал Заяабал, Сархад Зулпхар, Ганзориг Лувсанжамц
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) нэгдсэн хуралдаанаар явуулсан асуулгын цагийн дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Төсвийн байнгын хороо хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн дэмжсэн саналуудыг хуулийн төсөл татаж авсантай холбогдуулан төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс урсгал зардалд шилжүүлэх зохицуулалт болон Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх, нэгдүгээр хавсралтын талаарх зэрэг нийт 10 багц саналыг боловсруулсан байна. Мөн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудыг тус байнгын хорооны гишүүдийн болон бусад Байнгын хорооны, мөн санал гаргасан гишүүд өөрсдөө татаж авсан гэж гурав багцалжээ.
Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.
Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. "Оюутолгой" ХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө Засгийн газар татан авсан юм. Иймд Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан #ОТ" код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх Байнгын хороодод шилжүүллээ.
Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан Оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн сонслоо.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, С.Замира, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Пүрэвдорж, Ж.Галбадрах, О.Номинчимэг нар оршуулгын зан үйл, уламжлал заншил, шашин шүтлэг, үндэстний онцлог, мөн оршуулгын газрын төлөвлөлт, зохион байгуулалт болон холбогдох дүрэм, журмын талаар асуулт асууж, үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу уг асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Улсын Их Хурлын даргад санал болгож, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.
Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен, Д.Бум-Очир, С.Зулпхар, мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлж, иргэн Д.Гансаруул, Гандантэгчинлэн хийдийн гавж лам Д.Алтаншагай болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд энэ талаарх хуулийн төсөлд тусгагдалгүй орхигдсон асуудал бий эсэх, ард иргэдийн дунд өрнөсөн маргаантай асуудлыг эцэслэх, үндэстэн, ястан, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх зохицуулалт тусгах, бурхан болоочийг хүндэтгэх, хамгаалах тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг сахиж мөрдөх, түүх, археологийн судлагдахууны хувьд оршуулга, түүний зан үйлийг хүний эрхийн мэдрэмжтэйгээр нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оршуулгын зан үйлийг цэгцлэхдээ үндэстнүүдийн зан үйл, уламжлал, дэг ёсыг хэрхэн уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй талаар асууж, хариулт авсан юм. Гавж лам Д.Алтаншагай, өргөдөл гаргагч Д.Гансаруул нар бурхан болоочдыг оршуулах уламжлал болон нийтийн өргөдөлд санал авах үед олон нийтээс илэрхийлж байсан нийтлэг саналуудын талаар тодорхой тайлбар өгөв.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Гэрээ соёрхон батлах тухай хууль болон “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.