Монголбанкыг төсвийн зардал санхүүжүүлэхээс хориглох хуулийн төсөл гарлаа
Эх гарчигТөв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Зээл авдаг иргэд, бизнес эрхлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Инфляц тогтворжиж, зээлийн хүү буурах боломж бүрдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монголбанкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
- Төв банкыг төсвийн зардал санхүүжүүлэхээс хориглож, зөвхөн үнийн тогтвортой байдлыг хангах зорилготой болгоно.
- Энэхүү өөрчлөлт нь инфляцыг бууруулж, зээлийн хүү хямдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Санаачлагч: УИХ-ын гишүүн Р.Сэддорж
- Оролцогч талууд: Монголбанкны Хяналтын зөвлэл, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, арилжааны банкууд
- Зорилго: Үнийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг онилсон мөнгөний бодлого хэрэгжүүлэх
- Хориглох зүйл: Төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх
Пи-ар, үнэлэмж
Хууль батлагдсанаар зээлийн хүү буурна, итгэл нэмэгдэнэ гэх мэт эерэг үр дүнгийн амлалт нь хууль санаачлагчийн субъектив үзэл байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Р.Сэддорж уг хуулийн төслийг холбогдох байгууллага, оролцогч талуудад танилцуулж, санал авлаа.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын төлөөлөл, судлаачид болон иргэд оролцов.
Хуулийн төсөл нь Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, Мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Хууль санаачлагч танилцуулгадаа Монголбанкны бие даасан байдлын түвшин олон улсын мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр хангалтгүй байгааг онцлов. Үүнд Төв банкны үндсэн зорилт хоёрдмол утгатай, төсвийн шинжтэй үйл ажиллагааг хуулиар бүрэн хориглоогүй, өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх механизм хэрэгжихгүй байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг дурдлаа.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд дараах үндсэн зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
Монголбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхой хуульчилж, инфляцыг онилсон мөнгөний бодлогын олон улсын жишигт нийцүүлэх;
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дунд хугацааны инфляцын зорилт, төсвийн зарлагын хязгаарыг тусгаж, мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах;
Монголбанк төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг шууд болон шууд бусаар санхүүжүүлэхийг хориглох;
Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар нөхөх эрх зүйн механизмыг бүрдүүлэх.
Хуулийн төсөл батлагдсанаар инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, Төв банканд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, хэрэгжилт болон санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөний талаар санал, зөвлөмж дэвшүүлж, төв банкны хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлын зохистой тэнцвэрийг хангах асуудлаар санал солилцлоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.