УИХ 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах 13 хууль баталлаа
Эх гарчиг“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 40 дугаарын тойм
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах 13 хууль болон холбогдох тогтоолуудыг баталсан.
- Засгийн газрын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороо буцаажээ.
- Засгийн газрын үнэт цаас гаргах эрхийн хэмжээг 561.2 сая ₮-аас 1,561.2 сая ₮ болгон өөрчилсөн.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 1,561.2сая ₮👤 ≈ 460₮ / хүн
УИХ-ын 2025 оны 102 дугаар тогтоолын 1 дэх заалтын "561.2" гэснийг "1,561.2" гэж өөрчилсөн.
- 561.2сая ₮
УИХ-ын 2025 оны 102 дугаар тогтоолын 1 дэх заалтын "561.2" гэснийг "1,561.2" гэж өөрчилсөн.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- УИХ 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах 13 хуулийг баталсан.
- Засгийн газар 2026 оны 08 дугаар сарын 20-нд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
- УИХ-ын Байнгын хороо дээрх хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.
- УИХ-ын 2025 оны 102 дугаар тогтоолын 1 дэх заалтын "561.2" гэснийг "1,561.2" гэж өөрчилсөн.
- Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг өөрчлөн найруулсан.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Ангилал: “ТМ“ эмхэтгэлийн тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг нийт 13 хуулийн хамт “Хууль, тогтоолын төсөл буцаах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны 102 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг өөрчлөн найруулсан байна.
Түүнчлэн “Хууль, тогтоолын төсөл буцаах тухай” тогтоолоор Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр УИХ-д Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ. Харин “Монгол Улсын Их Хурлын 2025 оны 102 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102 дугаар тогтоолын 1 дэх заалтын “561.2” гэснийг “1,561.2” гэж өөрчилсөн байна. Мөн “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар Сангийн сайдын төсвийн багцад туссан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу Монголын талын хариуцах зардлаас гүйцэтгэлээр гарсан санхүүжилтийг 2026 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүрийн нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн тайлангаар баталгаажуулж, тайлагнах; 2/Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нийцүүлэн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 3/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан зардлыг бууруулсантай холбогдуулан төрийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй байх нөхцөлийг хангах, төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг алдагдуулахгүй байх, үүссэн зайлшгүй өр төлбөрийг барагдуулах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 4/төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын зохистой харьцааг тодорхойлж, цалин хөлсний нэгдсэн бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 5/өмнийн говийн эрчим хүчний татаасыг чадлын тарифаар бус энергийн тарифаар төлөх ажээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.