ДЦС-3-ийн өвлийн бэлтгэл 92% дуусаж, ажилтнуудын цалин нэмэгдэнэ
Эх гарчиг“ДЦС-3” ТӨХК-ийн өвлийн бэлтгэлийн тайлангийн хурал зохион байгуулагдлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- ДЦС-3-ийн ажилтнууд
- Юу өөрчлөгдөх
- Цалин хөлс нэмэгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- “ДЦС-3” ТӨХК-ийн 2026-2027 оны өвлийн бэлтгэлийн явц 92%-иар гүйцэтгэгдлээ.
- Тоноглолын засварын 97% дууссан бөгөөд ажилтнуудын цалин нэмэгдэнэ гэх мэдээллийг хурал дээр хэллээ.
- Компанийн удирдлага өвлийн их ачааллын үеийн найдвартай ажиллагааг хангах төлөвлөгөөг танилцуулсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-2027 оны өвлийн бэлтгэл хангах ажил
- Хурлын огноо: 2026 оны 10 дугаар сарын 28, 29
- Үндсэн болон туслах тоноглолын их засварын гүйцэтгэл: 97%
- Өвлийн бэлтгэл хангах ажлын явцын гүйцэтгэл: 92%
- Байгууллага: “ДЦС-3” ТӨХК
Пи-ар, үнэлэмж
Уулзалтыг 'амжилттай' болсон, 'чухал ач холбогдолтой' гэх мэт сурталчилгааны шинжтэй үг хэллэг ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
“ДЦС-3” ТӨХК-ийн 2026–2027 оны өвлийн бэлтгэл хангах ажлын үр дүнг танилцуулах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэх уулзалт, хурал 2026 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Хуралд компанийн Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав, Ерөнхий инженер Ц.Батмагнай, Техник технологи, бодлогын албаны дарга Н.Мөнгөн, Үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд, Засварын албаны дарга Д.Алтанмөнх нар оролцож ажилтнуудад мэдээлэл өглөө.Компанийн Гүйцэтгэх захирлын тушаалаар өвлийн бэлтгэл ажил шалгах комисс байгуулагдаж, цех, нэгжүүдийн 2026–2027 оны өвлийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, тоноглолын бэлэн байдал, засвар шинэчлэл, хүний нөөц, сургалт болон ажиллах орчны нөхцөл зэрэг үзүүлэлтээр шалгасан шалгалтын дүнг танилцуулж, үүрэг даалгавар өглөө.Үндсэн болон туслах тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 97%, компанийн өвлийн бэлтгэл хангах ажлын явцын гүйцэтгэл 92% байна.Уулзалтын үеэр компанийн удирдлагууд өвлийн их ачааллын үеийн үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах бэлтгэл, үндсэн болон туслах тоноглолын засвар, технологийн шинэчлэлийн ажлын явцын талаар танилцуулав. Түүнчлэн компанид хэрэгжиж буй өргөтгөл, шинэчлэлийн ажил, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын зорилт болон ажилтнуудын цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой мэдээллийг танилцууллаа.Энэхүү уулзалтаар өвлийн бэлтгэл хангах ажлын үр дүнг танилцуулахын зэрэгцээ компанийн өнөөгийн үйл ажиллагаа, хөгжлийн чиглэл, хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллийг нээлттэй хүргэлээ. Энэ нь удирдлага, ажилтнуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсон хамтын шийдвэр гаргахад чиглэсэн чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.