Улсын бүртгэлийн өргөдөл, гомдлыг e-burtgel.gov.mn-ээр цахимаар илгээнэ
Эх гарчигӨргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тэгш хүртээмжтэй, ухаалаг, нэгдсэн системийг нэвтрүүллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улсын бүртгэлийн үйлчилгээ ашиглагчид, харааны бэрхшээлтэй иргэд
- Юу өөрчлөгдөх
- Байгууллагад биечлэн очихгүйгээр өргөдөл, гомдлоо цахимаар илгээж, явцыг бодит цаг хугацаанд хянана.
- Юу хийх
- e-burtgel.gov.mn хаягаар нэвтэрч хүсэлтээ илгээх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл, гомдол, хүсэлтийг цахимаар илгээх e-burtgel.gov.mn системийг нэвтрүүллээ.
- Одоо иргэд байгууллагад очилгүйгээр гар утас, компьютерээр хаанаас ч хандаж, шийдвэрлэлтийн явцыг хянана.
- Систем нь хиймэл оюун ухаан болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай дэмжлэгтэй.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Системийн хаяг: e-burtgel.gov.mn
- Байгууллага: Улсын бүртгэлийн байгууллага
- Интеграци: ДАН систем, 11-11 систем, “ХУР” систем, тоон гарын үсгийн систем, улсын бүртгэлийн нэгдсэн сан
- Дэмжих хэл: Кирилл, латин галиг, англи хэл
- Дэмжих программ: NVDA, VoiceOver
- Ажиллах хугацаа: 24/7
Пи-ар, үнэлэмж
Төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлнэ, илүү шуурхай, ил тод, нээлттэй болно гэх мэт ерөнхий PR шинжтэй магтаал байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор орчин үеийн технологид суурилсан e-burtgel.gov.mn нэгдсэн системийг хөгжүүлэн нэвтрүүллээ.
Жил бүр иргэдээс ирүүлэх дуудлага, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмнө ашиглаж байсан хүний оролцоо ихтэй, гар ажиллагаа шаарддаг системийг шинэчилж, үйл явцыг автоматжуулсан ухаалаг системийг ийнхүү нэвтрүүлж байна.
Шинэ системийн гол давуу тал нь иргэд Улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн очих шаардлагагүйгээр, байршил харгалзахгүйгээр хаанаас ч гар утас, компьютер ашиглан өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ цахимаар илгээх боломж бүрдэж байна. Ингэхдээ хүсэлтээ гаргах дүүрэг, орон нутаг, харьяалах газар, хэлтсээ системийн холбогдох цэснээс сонгон, тухайн нэгжид шууд илгээх боломжтой. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Систем нь хиймэл оюун ухааны технологид суурилсан бөгөөд иргэдийн ирүүлсэн нотлох баримтыг автоматаар шалгах, шаардлага хангасан өргөдөл, гомдлыг харьяалах газар, хэлтсийн дагуу ангилан шилжүүлэх функцтэй. Иргэд төрийн танилт, нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрч, өргөдөл, гомдол, санал, хүсэлт гэсэн дөрвөн чиглэлээр мэдээллээ илгээхээс гадна шийдвэрлэлтийн явцыг бодит цаг хугацаанд хянах, хариу мэдэгдлийг цахимаар хүлээн авах боломжтой.
Түүнчлэн Засгийн газрын 11-11 систем, “ХУР” систем, тоон гарын үсгийн систем болон улсын бүртгэлийн нэгдсэн сантай шууд холбогдон ажиллахаар шийдвэрлэсэн нь баримт бичиг бүрдүүлэх үйл явцыг хөнгөвчилж байна. Систем нь 24/7 буюу тасралтгүй ажиллах бөгөөд монгол хэлний кирилл, латин галиг болон англи хэлийг дэмжинэ.
Улсын бүртгэлийн байгууллага иргэн бүрд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зарчмын хүрээнд тус системийг харааны бэрхшээлтэй болон хараа султай иргэд бие даан ашиглах боломжтойгоор хөгжүүлсэн. Тухайлбал, олон улсын стандартад нийцсэн NVDA болон VoiceOver дэлгэц уншигч программыг дэмжих тул дэлгэц дээрх текст, товчлуур, цэс болон бусад мэдээллийг дуугаар уншуулан сонсох боломжтой. Мөн хараа султай иргэд өөрийн харааны онцлогт тохируулан үсгийн хэмжээг томруулах, текст болон дэвсгэр өнгөний ялгарлыг нэмэгдүүлэх зэрэг хүртээмжийн нэмэлт тохиргоог ашиглаж болно.
Энэхүү системийг нэвтрүүлснээр улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын ажлын ачаалал буурч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, холбогдох нэгжид шилжүүлэх, шийдвэрлэх үйл явц илүү шуурхай, ил тод, нээлттэй болох юм.
Иргэн, хуулийн этгээд та бүхэн Улсын бүртгэлийн байгууллагад гаргах өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ хаанаас ч, хэзээ ч e-burtgel.gov.mn хаягаар нэвтэрч, цахимаар илгээнэ үү.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.