📜 Амлалт · 4. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого
39 зорилт, 1 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг үргэлжлүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг мэдээлэх тогтолцоог хялбаршуулах, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөржүүлж, улс төрийн намын санхүүжилтийн талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.
Олон нийтийг авлигаас ангид байлгах, шударга ёсыг шаардах, авлигыг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг иргэн бүрд төлөвшүүлэхийг эрмэлзэх бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага нэхэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
Авлигажих, хүнд суртал, дур зорго үүсэх, хүний эрхэд халдах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа журам батлах эрх олгосон хуулийн зохицуулалтаас татгалзана.
Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно.
Улс дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх албыг байгуулж мэргэшүүлж, гадаад хамтын ажиллагааг сайжруулна.
Цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх албаны чадавхыг дээшлүүлж, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэг, гэмт халдлагаас хамгаална.
Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс хохирсон иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах механизмыг бүрдүүлнэ.
Ялын бодлогыг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулж, ялтныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангаж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол барагдуулалтыг нэмэгдүүлэх, ялтныг нийгэмшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор камерын хяналтын нэгдсэн системийг суурьшлын бүсийн 80 хувьд хүргэнэ.
тоон хэмжүүртэйНууц мөрдөн шалгах ажиллагаанд тавигдах шүүхийн хяналтыг сайжруулж, тус ажиллагаанд өртсөн иргэнд мэдэгдэх, хүний хувийн мэдээллийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах хуулийн зохицуулалтыг бий болгоно.
Гэрч, хохирогчийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана.
Тагнуулын үйл ажиллагаа болон нууц мөрдөн шалгах ажиллагааны зааг ялгааг тодорхой болгож, эрх зүйн орчныг тус тусын хуулиар зохицуулна.
Иргэдийг чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалт, авран хамгаалах зохион байгуулалтыг дэмжин ажиллах, орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгоно.
Төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөн үе шаттай байхаар дахин инженерчлэл хийж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэнэ.
Төрийн үйл ажиллагааны хурд, бүтээмжийг дээшлүүлж, иргэдэд түргэн шуурхай, хялбар үйлчилгээ үзүүлэх цахим төрийн тогтолцоонд шилжинэ.
Төр хувийн хэвшил, иргэний нийгэмтэй хамтран ажиллахыг эрэлхийлдэг, тэдгээрийн оролцоог шийдвэр гаргах үйл явцдаа хангаж, ил тод байдлыг бий болгосон төрийн шинэ тогтолцоог бий болгоно.
Төрийн тогтолцооны цахим дэд бүтцийг хөгжүүлж, шийдвэр гаргах үйл явцыг хурдан, ил тод, нээлттэй болгоно.
Төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, бүрэн цахимжуулан төрийн захиргааны үйл ажиллагааг идэвхжүүлэх ба төрийн албан хаагчдыг тогтмол чадавхжуулна.
Чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, төрийн албаны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгож, төрийн захиргааны албан хаагчдын тоог зохистой хэмжээнд хүргэнэ.
Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME-Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно.
Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн төрд байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халах, иргэн, хуулийн этгээд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг халж, иргэнд үйлчлэх албаны хууль болгоно.
Төрийн албаны ёс зүйн зарчмуудад үндэслэсэн суурь шалгуур үзүүлэлтийг боловсруулж, төрийн албаны чадамжид суурилсан хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг үнэлж дүгнэнэ.
Төрийн албан хаагчийг улс төрчийн болон удирдлагын хууль бус шийдвэр, аливаа дарамт шахалтаас ангид байлгах, эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамтран хамгаалах боломжийг бүрдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангана.
Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, хөгжүүлэх тогтолцоог сайжруулж, Төрийн албанд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн 3 жилд нь “маш сайн” үнэлэгдсэн төрийн албан хаагчийг “1+2” буюу гадаадад хэлний болон ахисан түвшний сургалтад хамруулах бодлого баримтална.
Төрийн албаны сургалтын байгууллагын хөтөлбөрийг төрийн албаны шинэчлэлд нийцүүлж, сургалтын байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны зохистой бодлогыг баримтлан орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төрийн албанаас эрт тэтгэвэрт гарч байгаа иргэд хөдөлмөр эрхлэх, жижиг, дунд, бичил бизнесийн салбарт ажиллах, орлого олох, баялаг бүтээх боломжийг бүрдүүлнэ.
Төрийн албан хаагчдын цахим мэдээллийг өөрт нь нээлттэй болгох замаар төрийн албан хаагчийн иж бүрэн цахим платформыг хөгжүүлж, мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдлыг сайжруулна.
Хууль сахиулагчдын мэргэшил, нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулж, хууль сахиулагч болон хууль сахиулах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль, эрх зүйн орчныг бий болгоно.
Ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулж, ёс зүйн хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
Төрийн албаны ёс зүйн индекс, ёс зүйн дэд бүтцийг олон улсын туршлагад суурилан хэрэгжүүлнэ.
Хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг оршин суугч, аж ахуйн нэгжийн саналыг харгалзан боловсруулан батлуулж, үүнтэй уялдуулан төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын бодлогыг хэрэгжүүлнэ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг цахимаар явуулж, оршин суугчдаас шууд сонгох эрх зүйн орчныг бүрдүүлж, шинээр байгуулсан хотуудыг зохион байгуулна.
Хот байгуулалт, барилга, газрын талаарх холбогдох хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоог бий болгон, хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана.
Хороо, багийн хэмжээнд хэрэгжүүлэх тохижилтын жижиг төслүүдийг иргэдийн бүлэг, хөршийн холбоогоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгох замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн амын тоотой уялдуулан хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк